“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 10 дахь жилдээ “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг 07 сарын 10-ны өдөр 16 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Тус наадам нь үндэсний хувцас, гоёл чимэглэлээ дэлхийд гайхуулан сурталчлах томоохон баяр болж өргөжөөд байгаа билээ.
Зохиогч: Урлаг
Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 09. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 5. Санчир гараг. Бага морь одтой, Зургаан цагаан мэнгэтэй, хар луу өдөр.
Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 13-18 хэм, Говийн нутгийн зүүн хэсэг болон Дорнод, Дарьгангын тал тнутгаар 35-40 хэм, Говийн нутгийн баруун хэсэг, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
Анх Киви хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж DZ man-тэй хоолойны чадлаар сайхан нийлсэн дуучин Э.Энхзолыг дууг нь сонссдог залуус андахгүй сайн танина. Тэрбээр “Учиртай урилга” нэвтрүүлэгт уригдан оролцож хувийн амьдрал болоод уран бүтээлийнхээ талаар хуучилжээ.
Жүжигчин Д.Пүрэвсүрэн загвар өмсөгчөөр илүүтэй танигдсан. Эхэлж танигдсан мэргэжлээрээ нь түүнийг мэргэжлийн жүжигчин биш хэмээх нэгэн байдаг. Тэгвэл тэрбээр СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн. “Найм дахь” гариг хамтлагийн 10 жилийн дурсамж дууны клипэнд гэнэн хонгор охины дүрээр үзэгчдийн танил болж байсан билээ.
Сонгуулийн сурталчилгаагаа шарга морь унан эхлүүлж, улмаар ялалт байгуулсан МУГЖ С.Жавхлан УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслол дээр 99 морьтон дагуулж, Төрийн ордны сүлдэт баганаас морио уясан нь содон байсан. Тэгвэл уг морийг нэгэн адуучин залуу С.Жавхлангийн сонгуулийн ажилд амжилт хүсэж өгсөн байна. Сонгууль дуссаны дараахан С.Жавхлан уг морийг ижил сүрэгт нь нийлүүлэхээр эзэнд нь өгөхөд морины эзэн С.Анхбаяр шарга моринд “Жавхлант шарга” хэмээн нэр хайрлаж шинэхэн гишүүн С.Жавхланд бэлэг болгон барьжээ.
Наадмын амралт хаяанд тулсан энэ үед гэр бүлээрээ аялал зугаалга, салхинд гарах гэж байна уу? Аялал зугаалгадаа бэлдэж амжаагүй бас сэтгэлд тань нийцэхээр сонголттой газар таарахгүй байгаа бол “Компасс” аяны дэлгүүрийг зориорой.
