Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Дээлтэй Монгол наадам” гурван номинацид шилдгүүдээ тодруулна
Дуу хөгжим

“Дээлтэй Монгол наадам” гурван номинацид шилдгүүдээ тодруулна

Урлаг Урлаг09/07/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
olloo_mn_1467962335_deel8604628582016-07-09-11-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 10 дахь жилдээ “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг 07 сарын 10-ны өдөр 16 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Тус наадам нь үндэсний хувцас, гоёл чимэглэлээ дэлхийд гайхуулан сурталчлах томоохон баяр болж өргөжөөд байгаа билээ.

Энэ жилийн “Дээлтэй Монгол  наадам”-ын ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллах юм. Наадмын энэ жилийн гол онцлог нь дотоодын загварын шинэ брэндүүд, өдөр тутам өмсөж болох үндэсний хэв маягтай залууст зориулсан коллекцуудын нэгдсэн загварын шоуг оруулснаас гадна найруулагчийн шийдлээр зорин ирсэн хэн бүхэнд үзүүштэй урлагийн шоу тоглолт толилуулахаар бэлдэж байна.
Өмнөх жилүүдийн адил Нийслэлийн дүүргүүдийн шилдэг үндэсний хувцастай парад алхана. Мөн оролцогчдоос 3 номинацид шилдгүүдээ тодруулж, шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, шилдэг үндэсний хувцастай хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогчийг шагнах юм.

Наадмын үеэр Чингисийн талбайд төрөл бүрийн соёл урлагийн арга хэмжээнд өргөнөөр оролцож амралтын нэг өдрийг Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоёж өнгөрөөхийг нийслэлчүүддээ уриалж байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ийг шүүхэд өглөө

21/08/2026
Дуу хөгжим Урлаг

Селин Дион тайзнаа эргэн ирэхийн төлөө тэмцэж байна

20/08/2026
Дуу хөгжим Урлаг

Ангелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болсон анхны Африк уран бүтээлч боллоо

20/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мэтт Дэймон охиныхоо төрсөн өдрийг Диснейлэндэд гэр бүлээрээ тэмдэглэв

22/08/2026

Жафар Жексон “Michael” киноны үргэлжлэлд Майклын байр суурийг илүү тод харуулахыг хүсэж байна

22/08/2026

“Niu Lai” хүүхэлдэйн кино 4 сая ам.долларын ашиг олоод байна

22/08/2026

Зүрх хайрхны төрийн тахилга боллоо

22/08/2026

ФОТО: ”НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн нээлтээс

22/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.