Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 09. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 5. Санчир гараг. Бага морь одтой, Зургаан цагаан мэнгэтэй, хар луу өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Ус
Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Зөрчил, харилцан үл ойлголцолтой өдөр. Салсан хосуудад ирээдүйн хүүхдийн шийдэгдээгүй асуудал ээлжит хэрүүл маргааны шалтгаан болно. Санаачлага ба хариуцлагыг өөртөө ав. Та хоёр эхний ээлжинд хүүхэдтэй холбоотой асуудлыг бодож үзэх ёстой. Хэрэв та харилцаандаа ямар нэг зүйл хүсч тэмүүлэхгүй байгаа бол өөрийн зүрх сэтгэлээ дахин нэг сонс.
ҮХЭР (4/20-5/20)
Зөн совингоо зөв зүйлд зориул. Эрсдэлтэй үйлдэл хийх, уруу татагдах зэргээс сэрэмжил. Найз нөхөд эсвэл гэр бүлийнхэнтэйгээ муудалцан харьцаа тасарч магадгүй тул анхаар. Оройдоо амрах, дуртай ажлаа хийх боломжийг өөртөө олго. Согтууруулах ундаа махан хоолноос татгалз.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Нэгэн хэвийн байдлаа эвдэх нь таны хувьд эн тэргүүнд тавигдана. Шинэ зүйл сурч мэдэх, шинэ газарт очиж үзэхийг эрмэлзэх нь туйлын зөв. Таны гэр бүлийн гишүүд болон хамтрагч нарын хүсэж байгаагаас илүүтэйгээр өөрийнхөөрөө явах нь чухал. Өөрийн гаргасан шийдвэртээ сэтгэл хангалуун бай, та ирээдүйн асуудлаа хайртай хүмүүстэйгээ зөвшилц. Энэ цаг мөчид ямар ч эмчилгээ болон зөвлөгөө ашигтай байна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Төлөвлөгөөнүүд тань төлөвлөсөн байдлаараа явагдахгүй байх бололтой. Өнөөдөр тайван бус байдал давамгайлах нь. Тиймээс онцгой чухал ач холбогдолтой гэрээ хэлэлцээрээ ирэх долоо хоног хүртэл хойшлуулахыг зөвлөе. Хамтын хичээл зүтгэл шаардсан шинэ ажлын долоо хоног өмнө чинь ирж байна. Та эрүүл мэнддээ анхааралтай ханд. Сонирхолтой ном, баримтат кино нь танд урам зоригийг өгч, өдрийн эцэст тайвшрахад тань тус болно.
АРСЛАН (7/23-8/22)
Идэвхтэй өдөр. Хэдийгээр яарч сандраад байх шаардлага байхгүй ч гэлээ өнөөдөр таны хэмнэл нэлээд хурдацтай болох нь. Өнөө өглөө тохиолдох саад бэрхшээл, сэтгэлийн хямрал бол танд өнөөдөр зайлшгүй тохиолдох зүйлсийн зөвхөн нэг нь. Хэдийгээр хийх зүйл маш олон байлаа ч гэсэн хэрэв бүх зүйл урдаас төлөвлөж, тэр дор нь биелүүлэх замаар явагдаж байсан бол чухал асуудлыг шийдвэрлэх нь танд амар байх болно. Зохион байгуулалт хийх, юмны учрыг олох, өдөр тутмын ажлаа илүү бага хугацаанд хийхэд шийдэмгий байдал танд тус болно.
ОХИН (8/23-9/22)
Ажил хэргийн ба уран бүтээлийн идэвх буурах өдөр. Таагүй хандлагуудыг эмзэглэн хүлээн авахгүй байхыг хичээ. Өөрийгөө бүү буруутга. Ингэснээр юу ч өөрчлөгдөхгүй. Цагаа олоогүй сэтгэлийн хөнгөн гутралд автаж болзошгүй. Эргэн тойрны хүмүүсийнхээ асуудалд анхаарлаа төвлөрүүл. Магадгүй та өөрийн болон тэдний бэрхшээлүүд харьцуулшгүй болохыг олж харна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Жавхаатай өдөр. Таны хувьд өнөөдөр гайхалтай өдөр байх болно. Хэрэв мөрийтэй тоглоомонд азтай байвал санамсаргүй олз олно. Гэвч хэт шунах хэрэггүй тийм ч удаан азтай байж чадахгүй. Хүүхэдтэй хүмүүс тэдэнтэйгээ цагаа өнгөрөөвөл илүү аз жаргалтай байх болно. Тиймээс өөрийн төлөвлөгөөндөө хүүхдүүдээ багтаа. Та үнэхээр бүтээлч, шинийг санаачлагч байж чадах тул хэн болохоо бусдад харуул. Өөрийн авьяас чадварыг нээн илрүүлэхийг хичээ.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Ажил болон бизнесийн хүрээнд боломж завшаан олдох болно. Ажилд орох ярилцлага, ажлын гүйцэтгэлийн шалгалт, дүгнэлт юм уу сонсголд оролцож буй хүмүүсийн хувьд үр дүнтэй байна. Өөртөө итгэлтэй, найдвартай төрх байдлыг харуул. Гэхдээ өөрөө өөрийнхөөрөө байж, биеэ авч яваа байдал чинь хүндэтгэл төрүүлэхүйц байх ёстойг сана. Хэрэв одоогийн ажил чинь санаанд хүрэхгүй байгаа бол товч намтраа шинэчлэн бичиж илүү санаанд хүрэх ажил хай.
НУМ (11/22-12/21)
Санхүүгийн асуудлаа нэмэгдүүлэх стратеги төлөвлөгөө зохиох бөгөөд үүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Та өөрийнхөө тансаг хэрэглээгээ хасах шаардлагагүй. Гэхдээ та яг одоо мөнгөө өсгөхийн тулд юу хийж болох талаар сайн бодолцох хэрэгтэй. Курс дамжаанд сур. Ингэснээр танд хөрөнгийн бирж дээр яаж сайн тоглож сурах зөвлөгөөг өгөх болно. Хүнд ажлыг алгасахыг хүсэх, өөрийнхөө ажилд туслуулахаар мэргэжлийн хүнийг хөлслөхийг хичээж буй хүмүүст тохиромжтой хүн нь олдоно.
МАТАР (12/22-1/19)
Өнөөдөр та гэр бүлийн асуудал зөрчлүүдийг хэтрүүлэх хандлагатай байна. Хэрвээ эргэн тойрныхонтойгоо харьцахад ээдрээтэй болсон бол сэтгэлээр бүү уна. Удахгүй та бүгдийн шалтгааныг ойлгож, бүх зүйлийг эерэгээр шийдэж чадна. Газарт оюун бодлоороо хөвж ихэмсэг байдлаар турхирах, цочроох, сээтэн хаяж сэтгэл санаагаа баясгаж мөн нуух өдөр. Өөртөөгөө ажиллаж, хэрэггүй бүх зүйлсийг толгойноосоо авч хая.
ХУМХ (1/20-2/18)
Санхүүтэй холбоотой асуудлууд танд тулгарна. Үл хөдлөх хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалт тань таны таамаглаж байснаас бага ашиг авчрах болно. Тиймээс санхүүгийн хямралд орохоосоо өмнө үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулсан нь дээр. Хэрэв зээлдүүлэгчийг хохиролгүй болгохын тулд өөрийн зарим нэг өөрчлөлт хийх санхүүгийн байгууллагын хувьд боломжгүй бол та барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгөө алдахад хүрэх болно.
ЗАГАС (2/19-3/20)
Таагүй өдөр. Гүн гүнзгий бодлууд таны дотроос ундран гарах болно. Өнөөдрийн таатай цаг мөчүүдэд та элбэг дэлбэг байж чадахгүй бөгөөд тэд унтаа ноомой байдалтай байна. Өөрийн алжаал ядаргаагаа тайлах болоод оюун ухаан бие сэтгэлийн хүчээ цэнэглэхэд цаг гаргах хэрэгтэй. Маргааш гэхэд та маш их эрч хүчийг мэдрэх болно. Шинэ төсөл хэрэгжүүлэхээс өмнө зөвлөмж зөвлөгөө сайн аваарай. Биеийн тань ард хэсгээр өвдөж магадгүй тул анхаараарай. Ганц бие хүмүүсийн сэтгэл хайраас болж шархалж магадгүй тул болгоомжтой байгаарай.