Зохиогч: Урлаг

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны удирдлагууд өчигдөр мэдээлэл хийлээ. Наадмын үеэр Хүүхдийн төлөө үндэсний газар, Хурдан морины салбар хороотой хамтран морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангахаар 31 мэргэжилтэн хяналт тавьж ажиллах юм байна. Мөн Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын морин спортын уяачдын холбоо хамтран гаргасан стандартын дагуу унаач хүүхдүүдийн хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангуулах талаар анхааран ажиллаж, эцэг, эхээс нь зөвшөөрөл авсан, даатгалтай хүүхдүүдээр хурдан морь унуулахаар болжээ.

Read More

“Арт” Мэргэжлийн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэнд гучин уран бүтээлчийн 60 гаруй бүтээлүүд тавигдсан. Энэхүү үзэсгэлэнгээс олон уран бүтээлчдийн өөр өөр арга техникээр бүтээгдсэн мэргэжлийн түвшиний бүтээлүүдийг үзэх боломжтой юм.

Read More

УДБЭТеатрын балетын гоцлол жүжигчид БНСУ-д болсон Олон улсын А зэрэглэлийн балетын тэмцээнд амжилттай оролцож 35 жил хүртээгүй байсан томоохон тэмцээний медалийг хүртсэн амжилтыг гаргалаа. Тэд эх орондоо ирсэн байна. Есдэх удаагаа зохион байгуулагдсан тус уралдаанд дэлхийн 20 гаруй орны бүжигчид авьяасаа сорьсон юм.

Read More

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон Төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 06. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 2. Буд гараг. Найралт эх одтой, Есөн улаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр.

Read More

Зун бол тэр чигтээ амралт бус завгүй хэмнэлээ эвдэн бусдаас нэг шатаар ахих боломжийг авчирдагаараанэн таатай билээ. Энэ үеийг ашиглан зурагтын удирдлага, ухаалаг төхөөрөмжүүдээс түр ч болов холдон өөртөө цаг зав гаргаарай.

Read More

Монсудар хэвлэлийн газар болон “Интерном” номын их дэлгүүртэй хамтран зохион байгуулж буй “Зуныг номтой өнгөрүүлцгээе” уриатай үйл ажиллагаа амжилттай боллоо.

Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлэхэд зориулан “Зуныг номтой өнгөрүүлцгээе” өдөрлөгөө ням гарагт Соманг Плаза дахь “Интерном” номын дэлгүүрийн салбар дээр зохион байгуулав.

Read More

“Люмино” хамтлагийн дуучин Бажи нэг их улс төр сонирхоод байдаггүй гэнэ. Харин өнөөдөр цахим хуудаснаа ” Жавхланд бол баяр хүргэсэн нь үнэн яалт ч үгүй чадлаараа гарч ирсэн ард түмний хайртай дуучин мөн !!!

Read More