Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Хүрээлэн буй Хязгааргүй” үзэсгэлэн үргэлжилж байна
Үзэсгэлэн

“Хүрээлэн буй Хязгааргүй” үзэсгэлэн үргэлжилж байна

Урлаг Урлаг03/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн “HUE” арт галерейд олны хүртээл болж байна.

Энэ удаагийн үзэсгэлэн нь гурван үеийн төлөөлөл болсон шилдэг таван зураач, нэг барималч өнгөөр тоглосон бүтээлүүдээ дэлгэхдээ бодит реалист зураг, орчин үеийн абстракт, модерн чиглэлийн бүтээл, баримал зэрэг төрөл бүрийн урсгалыг нэг дор багтааснаараа онцлог юм. Үзэсгэлэнд Төрийн соёрхолт, ардын зураач До.Болд, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Нарангэрэл, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Төмөрбаатар, ХБНГУ-д суугаа Монгол Улсын соёлын элч, МУСТА Ц.Ган-Эрдэнэ, СТА зураач С.Базарваань, МУЭ-ийн нэрэмжит шагналт  барималч Т.Даваасамбуу нарын уран бүтээлчийн 100 гаруй бүтээлийг олонд хүргэж байна.

Уран бүтээлчид өөр өөрсдийн өнгө аяс, арга барил, оюун ухаанаараа хүрээлэн буй орчноосоо бүтээлийн сэдэл, санааг авч, өнгөний зохиомж, тоглолт ашиглан хязгааргүй боломжийг илэрхийлсэн учир үзэсгэлэнгээ ‘Хүрээлэн буй хязгааргүй’ хэмээн нэрлэжээ.

“HUE” арт галерейн гүйцэтгэх захирал, зураач Б.Батжин ярихдаа, “Бид өнгөрсөн зургаадугаар сард олон улсын стандартад нийцсэн, монголдоо жишиг болохуйц галерей байгуулсан. Шилдэг уран зураач, урлан бүтээгчдийн бүтээлийг мэргэжлийн түвшинд хадгалж, худалдаалж, нийтэд дэлгэж байна. Цаг хугацаа өнгөрөх тусам уран бүтээлийн үнэ цэн улам бүр нэмэгддэг. Иймээс үнэт бүтээлийг зөв хадгалж, олон нийтэд таниулан түгээн дэлгэрүүлэх нь чухал юм. Манай галерей есдүгээр сард Увс аймгийн уран бүтээлчдийн үзэсгэлэнг толилуулна” гэв.

Ташрамд дурдахад, “HUE” арт галерей нь монголд анх удаа стандартын дагуу уран зураг хадгалах зориулалтын өрөөг бий болгожээ. Тус өрөө нь 200 гаруй бүтээлийг аюулгүй хадгалах боломжтой юм.

“Хүрээлэн буй Хязгааргүй” үзэсгэлэн есдүгээр сарын 18 хүртэл үргэлжлэх аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Монголчуудын хувцас, эд өлгийн холбогдолтой 100 гаруй үзмэрийг дэлгэв

16/12/2025
Үзэсгэлэн Урлаг

“Монголчуудын уламжлалт хувцас, гоё чимэглэл” үзэсгэлэнг нээнэ

12/12/2025
Үзэсгэлэн Урлаг

Гурван мянган жилийн өмнө зосоор зурсан зургуудыг сэргээн тодруулжээ

09/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Наран дээр асар том толбо үүсжээ

16/12/2025

Ой тогтоолтын дэлхийн аваргаас монгол хүүхдүүд 22 медаль хүртлээ

16/12/2025

Монголчуудын хувцас, эд өлгийн холбогдолтой 100 гаруй үзмэрийг дэлгэв

16/12/2025

Нэрт найруулагч Роб Райнер гэртээ нас барсан байдалтай олджээ

15/12/2025

2025 онд “Google”-ээр хамгийн их хайсан алдартнаар Кендрик Ламар шалгарлаа

15/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.