Зохиогч: Урлаг

Хятадын Гирин мужийн оршин суугч 54 настай Цун Янь турахын тулд дөрвөн жилийн турш 40 кг хүнд жинтэй чулууг толгой дээрээ тавьж явсан гэнэ. Тэрээр энэ аргын тусламжтайгаар 30 кг хаяж чадсан байна. Хятад эр 15 кг чулуу анх толгой дээрээ тавьж эхлүүлсэн бөгөөд аажим аажмаар нэмсээр байжээ хэмээн CCTV News-д мэдээлжээ.

Read More

Хүн зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал хийж байвал хүний бие ч цэвэршиж эрүүл саруул урт удаан наслах нөхцөл бүрддэг.
Дасгал 1: Өглөө сэрэнгүүтээ орноосоо босож явалгүй нуруу эгц суугаад 7 удаа гүн амьсгаа авч гаргана. Амьсгаа авахдаа сайн сайхан зүйлийг бодож хамрын баруун нүхээр орж буйгаар, муу муухай бодол сэтгэл, өвчин зовлон хамрын зүүн нүхээр гадагшилж байна хэмээн төсөөлж гаргана.

Read More

Монголчууд уран мэхээ уралдуулан барилдаж, нум сум харван цэц мэргэнээ сорьж, аргамаг хүлгээ сойн уралдуулдаг үндэсний их баярын наадмын өдрүүд ойртож байна. Өнгөрсөн жилээс эхлэн НЗДТГ-аас Чингисийн талбайд үндэсний их баяр наадамд зориулсан бүрэн хэмжээний амьд тоглолт бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ жилийн хувьд Монгол түмний хайртай хамтлаг “Харанга” хамтлаг төв талбайд бүрэн хэмжээний тоглолтоо тавихаар болжээ. Баяр наадмаа дуу хууртай баяр цэнгэлээр дүүрэн өнгөрүүлэх наадамчин олон та бүхнийг төв талбайд хүрэлцэн ирж “Харанга”-тай хамт наадаарай.

Read More

Энэ жил 8 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа тус үзэсгэлэн нь монголын залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд хүргэх, шинэлэг шийдэл, өвөрмөц дүр төрхийг нээн илрүүлэх зорилготойгоор зохион байгуулагддаг билээ. Энэхүү монгол-солонгосын хамтарсан шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэл, Монголын Уран Зургийн Галерей, МУЭ-ийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэл, зураач Л.Бумандорж, Солонгос улсын Тэжон хот дахь олон улсын соёл урлагийн харилцааны төвөөс хамтран зохион байгуулж, хэд хэдэн байгууллага ивээн тэтгэдэг бөгөөд 2015 оны 6-р сарын 24-ний 16:00 цагаас Монголын Уран Зургийн Галерейд нээгдэн шагналын эздийг тодруулах юм.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 23. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 18. Бархасвадь гараг. Яруу эгшигт одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаан хулгана өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Нэр өнгө. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Read More

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Read More

Монголын дууны урлагийг манлайлаж яваа эмэгтэй дуучдыг тэргүүлдэг МУГЖ Т.Ариунаа гал цог, эрч хүчийг фэнүүддээ бэлэглэж чаддаг.

Тэрбээр фэйсбүүкийг идэвхитэй хэрэглэгчдийн нэг. Гэхдээ дуучин бүсгүй маань бусдаас арай өвөрмөцөөр хөтөлдөг. Өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, залуусаа үргэлж хийж бүтээхэд уриалдаг. Болохгүй, бүтээхгүй зүйл ярихын оронд үргэлж урмын үг хайрлаж, эрч хүчийг илгээдэг цоглог бүсгүй маань сүүлийн үед модель болоод буй.

Read More