Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Цаг агаарын мэдээ
Дуу хөгжим

Цаг агаарын мэдээ

Урлаг Урлаг23/06/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
18258f514ab913a8original1662417032016-06-23-08-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав нутгаар 20-25 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 4-9 градус, нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

2016 оны 06 дугаар сарын 24-нөөс 06 дугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 26-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 27-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Дулаарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, Орхон-Сэлэнгийн сав болон говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 26-наас нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“KPop Demon Hunters” киноны дууны цомог “Billboard” жагсаалтын гуравдугаарт бичигдлээ

06/01/2026
Дуу хөгжим Урлаг

Италийн нэрт дуучин Лаура Паузини олимпын нээлтэд оролцоно

05/01/2026
Дуу хөгжим Урлаг

“BTS” гуравдугаар сард бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирнэ

02/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Jellycat” тоглоом Хятадад хүчээ авч байна

07/01/2026

“Physical: Asia” шоу Өмнөд Солонгосын нэр хүндтэй шагналыг хүртжээ

07/01/2026

Токио хотод шинэ оны анхны дуудлага худалдаагаар туна загас 3.2 сая ам.доллароор зарагдаж, дээд амжилт тогтоов

07/01/2026

Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэнэ

07/01/2026

“Аранжин пикчерс”-ын “Задлаагүй захиа” кино бүх кинотеатруудын дэлгэцнээ нэгдүгээр сарын 15-аас эхлэн гарна

07/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.