Зохиогч: Урлаг

Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ зун буюу наймдугаар сарын 6-нд Чингисийн талбайд 350 уран нугараач зэрэг нугарч, “Гиннес”-ийн номонд бүртгүүлэхээр зэхэж байгаа аж. Одоогийн байдлаар Улаанбаатар болон орон нутагт байдаг уран нугаралтын студи, дугуйлангийн сурагчид дунд шалгаруулалт явуулж байгаа бөгөөд удахгүй тэд нэгдсэн бэлтгэлдээ орох юм байна.

Read More

Монгол нум сумны хүч чадал, алсын цэцтэй тусгалын нууцыг эрдэмтэн судалсаар ирсэн байна. Ялангуяа, Монголоос нээн илрүүлсэн дундад зууны агуйн оршуулгад дагалдуулсан нум сум, эдлэл хэрэгслэлүүд гайхамшигтай сайн хадгалагдаж үлдсэн байдаг нь түүний технологийн нууцыг тайлахад онцгой ач холбогдолтой юм. Монгол нум олон мянган жилийн турш хөгжиж, хүнд бэрх шалгуурыг даван туулсаар өнөөг хүрчээ. Түүхэн хөгжлийн явцад, монголчуудын хүчирхэг байдлыг үгүй болгохоор харь улсын бодлогууд идэвхитэй явагдаж улмаар уламжлалт монгол нуманд ч тодорхой нөлөө үзүүлсэн юм.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 15. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 10. Буд гараг. Тэргүүн дагуул одтой, гурван хөх мэнгэтэй шар луу өдөр. Өдрийн барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана.

Read More

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Read More

Эмэгтэй хүний биеийн хэмжээ болон дур булаам байдал хоорондоо шууд шүтэлцээтэй хэмээн ШотландынАбердины их сургуулийн эрдэмтэд нотолж байна. Ингэхдээ тэд шууд тоо дурдаж байгаа юм. Эрчүүд 22,8-аас 24,8 хүртэл биеийн массын индекстэй эмэгтэйчүүдийг ямагт бишрэх болно гэжээ. Энгийнээр хэлбэл, энэ нь 165 сантиметр өндөр, 65 килограмм жинтэй бүсгүйчүүдийг хэлж байгаа юм. Харин энэ харьцаа нь загвар өмсөгчдийнхөөс огт өөр юм. Гэвч эрдэмтэд өөрсдийн санаа бодлыг хамгаалж байна. Олон туршилтад эрчүүд чухамхүү биеийн ийм үзүүлэлт бүхийэмэгтэйчүүдийг сонгодог байжээ.

Read More

Хошин урлагийн жүжигчин Хүрэлээг танихгүй хүн ховор. Түүний охин Х.Намуунаа жүжигчин, загвар өмсөгч биш. Гэхдээ авьяас бий. Энэ хоёр салбарын төлөөлөл болсон эмэгтэй гээд хэлчихэж болохоор. Учир нь түүнд гоолиг бие, багахан ааваас өвлөгдсөн жүжиглэх авьяас байгаа гэдэг.

Read More

31 настай Америкийн иргэн Кайл Джонс, 91 настай хөгшин эмэгтэй Марджори Мак Култай хайрын романс үүсгэсэн нь дэлхий нийтийг цочирдуулаад байна. Тэд 60 насны зөрүүтэй ч хамтран амьдраад таван жил болжээ. Тэд анх Пенсильванийн номын дэлгүүрт танилцаж түүнээс хойш романтик хайрыг үүсгэж, бие мах бодийн хувьд ч байнгын харьцаатай байх болжээ. Өөрөөр хэлбэл идэвхитэй бэлгийн харьцаатай байх болсон гэнэ.

Read More