Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголчуудын өв соёл- монгол нум 3000 жил” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Нийгэм

Монголчуудын өв соёл- монгол нум 3000 жил” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Урлаг Урлаг15/06/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
599a503sohu695he1f5bv8kkkr4158714272016-06-13-09-23[www.urlag.mn]504353232016-06-15-09-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол нум сумны хүч чадал, алсын цэцтэй тусгалын нууцыг эрдэмтэн судалсаар ирсэн байна. Ялангуяа, Монголоос нээн илрүүлсэн дундад зууны агуйн оршуулгад дагалдуулсан нум сум, эдлэл хэрэгслэлүүд гайхамшигтай сайн хадгалагдаж үлдсэн байдаг нь түүний технологийн нууцыг тайлахад онцгой ач холбогдолтой юм. Монгол нум олон мянган жилийн турш хөгжиж, хүнд бэрх шалгуурыг даван туулсаар өнөөг хүрчээ. Түүхэн хөгжлийн явцад, монголчуудын хүчирхэг байдлыг үгүй болгохоор харь улсын бодлогууд идэвхитэй явагдаж улмаар уламжлалт монгол нуманд ч тодорхой нөлөө үзүүлсэн юм.

   XIII зууны монгол бичгийн эртний сурвалж болох Чингисийн чулуу хэмээн алдаршсан гэрэлт хөшөөнд Хавт Хасарын хүү Есүнгэ мэргэн 335 алд газар харван онолоо гэсэн мэдээ буйгаас үзвэл алдартай мэргэн харваачид олон байжээ. Нум сумыг хөгжингүй болгохын тулд модон үүсгүүрт, загасны цавуу бүхий ясан наалтыг шөрмөсөөр ороон бэхжүүлж, ус чийгнээс хамгаалах үйсэн хоромсого, саадагт агуулах болсон байна.

   Монголчууд их байлдан дагууллын үедээ сумны үзүүрт гал асааж түймэр тавих, хор түрхэж хордуулах, дуут сумаар үймээн сандраах зэрэг олон байдлаар зохицуулан хэрэглэж байжээ. Энэхүү “Монголчуудын өв соёл – Монгол нум 3000 жил ”үзэсгэлэнд Монголын Үндэсний Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй шинэ чулуун зэвсгийн үеэс эхлэн XIX зуун хүртэл үеийн олон гайхамшигтай олдворууд буйгаас гадна Монгол улсын Гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун, Монгол Улсын Гоц мэргэн Ж.Баттөмөр, Хүндэт мэргэн, нум урлаач Т.Батмөнх, С.Болдбаатар /нум сум урлаач, “Хөвчит нум” ХХК-ийн захирал/ нарын нум сум, хэрэглэл, Л.Мөнхийн /нум сум урлаач, судлаач/ хувийн цуглуулга болоншинээр туршиж сэргээн үйлдсэн 300 гаруй үзмэрүүдийг анх удаа дэлгэн үзүүлж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Залуу уран бүтээлчдийн “Хотын чимээ” үзэсгэлэн наймдугаар сарын 30-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно

23/08/2026

Монгол Улс дэлхийн хамгийн нам гүм орнуудын есдүгээрт эрэмбэлэгджээ

23/08/2026

Мэтт Дэймон охиныхоо төрсөн өдрийг Диснейлэндэд гэр бүлээрээ тэмдэглэв

22/08/2026

Жафар Жексон “Michael” киноны үргэлжлэлд Майклын байр суурийг илүү тод харуулахыг хүсэж байна

22/08/2026

“Niu Lai” хүүхэлдэйн кино 4 сая ам.долларын ашиг олоод байна

22/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.