Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 04. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 29. Санчир гараг. Чөлөөт эх одтой, таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр. Өдрийн барилдлага: Шид. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй . Өдрийн наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 41 минутад жаргана.
Зохиогч: Урлаг
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, Алтай өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Жилийн турш хүлээсний эцэст халиар гараад ирлээ. 5-р сарын сүүлээс 6-р сарын дунд эсвэл сүүл хүртэл харагдаад л алга болчихдог энэ халиарыг бид нар санан санан хуушуур хийж идээд давсалж дараад цааш нь хийдэг билээ. Зарим гэрийн эзэгтэй нар жилийнхээ хэрэгцээний халиарыг хэрчиж хөлдөөгөөд ч авчихдаг байх. Миний бие өнгөрсөн жил халиарыг ийм ихээр олон боодлыг дарахаас өөр аргагүй нэг жор туршиж үзлээ. Урьд нь халиараар ганц, хоёр хуушуур хийх болон шилэнд давсалж дараад хэд сэрээдэхээс хэтэрдэггүй байсан бол энэ аргаар дарсанаас хойш дараа жилийн халиарыг тэсэн ядан хүлээдэг болсон. Ингээд та бүхэнтэй халиар дарах аргаасаа хуваалцаж байна.
Итгэмээргүй хосууд /Фото/
Арван жилийн сургуулийн сурагч Ц.Ухаанзаяа тоглолт хийж Улаанбаатар хотын асрах төвүүд, Хан Хэнтий, Төв, Говь-Алтай аймгуудын нэгдсэн эмнэлгийн Төрөх, Дотрын тасгуудын пүршин орыг модон ороор шинэчилж нийт 17 сая төгрөгийн бодит хандивыг үзүүлсэн “Энэ цагийн эгэл баатар” билээ.
Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас зургаа дахь жилдээ “Академийн дээд шагнал” гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг энэ сарын 04-ний өдөр буюу маргааш “Их тэнгэр цогцолбор”-т болно.
Виктор Мари Гюго “Шоовдор хүмүүс” /Шууд уншихаар/
