Дэлхийд зөвхөн Монгол улсад байдаг говийн баавгай Мазаалай 22хон тоо толгой үлдсэн байгаа тухай сошиал ертөнцөд сүүлийн үед хүмүүс идэвхтэй ярих болсон билээ. Харин ихэнх нь тодорхой зорилго чиглэл, үр дүнгүй олон нийтийн хандалтыг татах л зорилготой зүйлс байгаа харагдана. Тэгвэл сүүлийн хоёр хоног олны танил алдартнууд болон фейсбүүк хэрэглэгчдийн дунд эрчтэй явж буй нэгэн компанит ажил өвөрмөц нэр болон зорилгоороо бусдаасаа ялгарч байна. Мазаалай баавгайг сонгуульд нэр дэвшүүлэе нэртэй уг компанит ажил нь
Зохиогч: Урлаг
Монголын кино урлагийн шилдгийг тодруулах “Акедеми Авардс-2016” наадмын шагнал гардуулах хүндэтгэлийн ёслол өчигдөр /2016.06.04/ “Их тэнгэр цогцолбор”-т боллоо. Энэ удаагийн наадмаас “Содура” уран сайхны киноны уран бүтээлчид зургаан номинацид шилдгээр тодорч, “Шилдгийн шилдэг уран бүтээл”-ийн шагналыг хүртсэн.
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамнаас энэ сарын 6,7-ны өдрүүдэд “Соёлын төвийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Тус зөвөлгөөний нээлтийн ёслол өнөөдөр өглөө ДБЭТ-ын тайзнаа болж БСШУЯ-ны Соёлын Бодлогыг Зохицуулах Газрын дарга ноён Д.Гантөмөр мэндчилгээ дэвшүүлж, Монгол улсын Морин хуурын чуулга хөг аялгуугаа эгшиглүүлсэнээр албан ёсоор нээлтээ хийлээ.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 06. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 1. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, гурван хөх мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өдрийн барилдлага: Рашаан. Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй . Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 42 цаг минутад жаргана.
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар бороо орно.
2016 оны зургаадугаар сарын 04-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсч 11-16 хэм, Алтайн өвөр говь болон зүүн зүгийн нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
“Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан цовоо сэргэлэн дуу, адтай инээд, донжтой байдлаараа олны анхаарлыг татдаг жүжигчин.
Тэрбээр 2003 онд СУИС-ийг төгссөнөөс хойш МҮОНТ, ТВ9-д дуу оруулагч жүжигчнээр ажиллаж байсан юм. Мэргэжил нэгт эртэйгээ ханилсан ч хүүгээ ганцаараа өсгөж яваа энэ бүсгүйг “Инээдээрээ гоёдог” хэмээн өхөөрддөг. Тэгвэл галтай цогтой, эгдүүтэй жүжигчин бүсгүй маань нилээн хэдэн жил ганцаараа явсаны эцэст хайртайгаа учирсан бололтой. Түүний анхны нөхрийг жүжигчин, дуу оруулагч Н.Ялалт буюу Агаа гэдгийг хүмүүс андахгүй.
Анх Киви хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж DZ man-тэй хоолойны чадлаар сайхан нийлсэн дуучин Э.Энхзолыг дууг нь сонссон хүн бүр мэдэх биз ээ. Өдгөө тэрбээр “Яг түүн шиг” шоунд оролцож буй.
Одод ахлах сургуульдаа ийм сурагчид байж
