Улсын хэмжээнд улаанбурхан өвчний тархалт их байгаатай холбогдуулан 18-30 насны залуучуудад энэ сарын 12-25-ныг дуустал улаанбурхны эсрэг нэмэлт дархлаажуулалтын вакцинд хамруулж байгаа. Харин энэ дунд вакцинд хамрагдахаас түр хугацаанд татгалзах ёстой шинж тэмдгүүд байгаа юм.
Зохиогч: Урлаг
Уг наадмыг “Монголын Үндэсний Кино Урлагийн Академи”-аас жил бүр зохион байгуулдаг билээ. Тус академи нь одоогоос найман жилийн өмнө Монгол улсад кино урлагийг хөгжүүлэх, Монгол киног дэлхийн түвшинд хүргэж, Кино урлагийн салбарт ажиллаж буй залуу уран бүтээлчдийг дэмжих, дэлгэцийн бүтээлээр дамжуулан үндэсний соёл, түүхийг олон нийтэд таниулах, соён гэгээрүүлэх зорилготойгоор байгуулагдсан юм.
Монголын Beatbox-чдыг ажилгүй болгож байгаа хүү
Улсын Филармонийн Морин хуурын чуулгын ах эгч нараас нь бяцхан дүү нартаа зориулж “Амьтдын Ертөнц” хөгжмийн концертоо тун удахгүй тоглох гэж байна. “Амьтадын Ертөнц” тоглолт нь хөгжмийн зэмсгээр амьтдын дуу авиа, зан чанарыг дүрслэн дуугаргаж хүүхэд багачууддаа хөгжмөөр дамжуулан олон төрлийн танин мэдэхүйн мэдлэг олгох зорилготой билээ.
Монголынхоо нэрийг дэлхийн гоо сайхны ертөнцөд өндөрт дуурсгаж яваа олон авьяаслаг бүсгүйчүүд бий. Тэдний нэг нь “Miss Mongolia 2014” тэмцээний “Спортлог мисс”-ээр тодорч байсан Б.Гүнзаяа. Тэрбээр багынхаа мөрөөдлийг орхигдуулалгүй, хуульч мэргэжилтэйгээ хослуулан яваа хөдөлмөрч бүсгүй. Саяхан Турк улсын Bodrum хотод зохион байгуулагдсан “Photo model of the world 2016” тэмцээнд 45 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж гуравдугаар байрт шалгаран дэлхийд Монгол улсынхаа нэрийг мандуулаад иржээ. Мөн “Elegance miss” номаницийн эзэн болсон Б.Гүнзаяатай ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
Манай улсад “Дэлхийн театрын боловсролын чуулган” “Азийн театрын сургуулиудын IV наадам” өнөөдөр нээлтээ хийж энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Энэхүү үйл ажиллагаанд дэлхийн 10 орны 16 их сургууль, 130 гаруй төлөөлөгч оролцоно. Наадмын талаарх хэвлэлийн хурал өнөөдөр буюу 5 дугаар сарын 19-ний Пүрэв гарагийн 13:00-14:00 цагт СУИС-ийн “Оюутан” театрт болох аж.
