“Сэтгэлийн боловсрол” олон улсын байгууллагын Сөүл дахь хорооны дарга Ли Хонг Мук “Хангай” дээд сургуулийн хүндэт доктор цолоор өргөмжлөгдлөө. Уг ёслолын арга хэмжээнд Монгол Улсын нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, гавъяат багш, доктор, профессор, Хангай дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга С.Төмөр-Очир, Монгол улсын гавъяат багш, доктор профессор Технологийн дээд сургуулийн захирал Д.Барамсай, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн захирал доктор, профессор Б.Чулуундорж, Олон улсын залуучуудын нийгэмлэгийн Монгол улс дахь дарга Ким Сан Сү зэрэг хүндэт зочид хүрэлцэн ирсэн юм. Мөн “Хангай” дээд сургуулийн хүндэт доктор Ли Хонг Мук “Сэтгэлийн боловсрол” сэдэвт илтгэлд уригдсан нийт зочид, төлөөлөгчид болон Хангай дээд сургуулийн багш, оюутан суралцагчдын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Зохиогч: Урлаг
Улаанбаатар хотын Хүүхдийн театр хүүхэд багачууддаа зориулан ГАЛТ ЧУЛУУНЫ НУУЦ – хөгжимт жүжгээ тоглох гэж байна. Багачуудын хайртай баатар Ногун ер бусын ид шидтэй галт чулууг хайрлаж хамгаалах үүрэгтэй ч муу санаатан савдагт чулуугаа алдсанаар жүжиг эхэлдэг.
Хангай дээд сургууль Сэлэнгэ аймагт шинэ салбараа нээжээ. Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, хөдөлмөрчдөд насан туршийн чанартай боловсрол олгох, хүмүүнлэгийн шинжлэх ухааныг инноваци болгон үйлдвэрлэлд нэвтрүүлэх, тусгай хэрэгцээт боловсрол олгодгоороо онцлогтой сургууль юм.
“Зэр зэвсэг минь баяртай”- /Шууд уншихаар
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан Хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Тус уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүн, “Хурд” хамтлагийн “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолт 05 сарын 28 буюу Бямба гарагт болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, орлогч дарга Ц.Анхбаяр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Түвшинтөгс, “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр нар мэдээлэл өглөө.
Станислава Лещинская (Stanisława Leszczyńska) хэмээх Польш бүсгүй, хоёр жилийн турш Аушвицийн шоронд ажиллаж, амьдарчээ. Тиймээс ч тэрээр тухайн үед болсон үйл явдал, хоригдож байсан хүмүүсийн уй гашууг дэвтэртээ тэмдэглэн үлдээж, тэр нь өдгөө бидэнд хүрч байгаа юм. Ийнхүү та бүхэндээ түүний цус, хөлсөөр бүтсэн эмгэнэлт тэмдэглэлийг орчуулан хүргэе.
