Зохиогч: Урлаг
Хөтлөгч Э.Одгэрэл “гэр бүлтэй болсон” нууцаа задаллаа
Жүжигчин Баярмагнай татаахиймаа /Mr if нэвтрүүлэг/
Явган алхалт олон төрлийн хавдарт өвчнөөс урьдчилан сэргийлж чадна гэж АНУ болон Европын хэсэг эрдэмтэд үзжээ. Тэд нийтдээ 144 сая хүн оролцсон 12 судалгааны дүн мэдээлэлд шинжилгээ хийсэн байна. Тэгтэл идэвхтэй хөдөлгөөнд байдаг хүмүүс хавдрын 26 төрлөөс 13-ыг нь тусах магадлал хамгийн багатай байсан гэдгийг судлаачид олж илрүүлжээ. Дүн шинжилгээгээр биеийн идэвхтэй хөдөлгөөнд оршдог хүмүүс долоон төрлийн хавдар тусах магадлал 20 хувиар бага байдаг нь тодорхой болов.
Монгол кино компани анх 1935 онд байгуулагдаж анхны кино бүтээл болох “Монгол хүү” киног дэлгэцэнд гаргаснаас хойш Монгол кино урлагийн үүсэл өдгөө 81 дэхь жилтэйгээ золгоод байна. Энэ хугацаанд Монгол кино урлаг сайнтай муутай хэлэгдэж олон ч он жилүүдийг ардаа үдсэн билээ.Нэгэн үе Монгол кино урлаг уналтанд орж үзэгчдээс багагүй шүүмжлэлийг хүртдэг байсан бол сүүлийн хэдэн жилд Монгол кино урлаг сэргэж шил шилээ дарсан олон ч чанартай бүтээлүүд гарсаар байна.
“Монгол наадам цогцолбор” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газраас санаачлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран Монголын үндэсний хэв маяг, үндэсний ёс заншил, үндэсний наадмаа сурталчлах зорилгоор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06 сарын 01-нд “Монгол хүү” арга хэмжээг Хүй мандлын дэнж дээр зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагаа нь энэ жил анх удаа болох бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. Хүүхэд багачууд баярын өдрөө 11 цагаас 19 цаг хүртэл эрүүл агаарт, зориулалтын талбайд тэмдэглэн уралдаан тэмцээнд оролцож, “Авьяас” хүүхдийн ордны 250 хүүхдийн урлагийн тоглолтыг үзэж нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөх боломжтой.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 25. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 19. Буд гараг. Суулга одтой, зургаан цагаан мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өдрийн барилдлага: Рашаан.Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй . Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана.
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас орж, салхитай сэрүүхэн байна. Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шорүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
“Minds eye” production энэ зуны хамгийн анхны Sunburn 2016 задгай энэ сарын 27-нд буюу тав дахь өдөр болох гэж байна.
Тус шоу нь орчин үеийн залууст зориулан мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд олон сар хүйтний улиралд дарлуулсан залуусдаа зориулж зуны хамгийн анхны цэвэр агаарт хөгжмийн хэмнэлийг мэдэрч, энэ зуныг эрч хүчтэй эхлүүлэх “витамин” болж байна гэж ойлгож болно.
