Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Өнөөдрийн зурхай /2016.05.04/
Үндэсний хөгжим

Өнөөдрийн зурхай /2016.05.04/

Урлаг Урлаг04/05/2016Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 04. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 27. Буд гараг. Дэлгэрүүлэгч одтой, 9 улаан мэнгэтэй  улаан нохой өдөр. Өдрийн барилдлага: Рашаан. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 5 цаг 35 минутад мандан, 20 цаг 09 минутад жаргана.

Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Тэвч. Энэ бол таны алдаа нүглийн төлөөс мөн. Таныг бүгдэд буруутгаж, бусдын алдааг хүртэл тохохыг оролдоно. Найзуудтайгаа ба ганцаар байхын хооронд сонголт хийнэ. Энэ өдрийг өөртөө ашигтайгаар өнгөрөө. Гоо зүйн таашаал авснаар сэтгэл гутралаас салахад тань тусална. Од гаригс чинь сэтгэл зүрхний тань бодол санаанд тань туслахад бэлэн байна. Дунд насны хүмүүс зугаалга хийхийг зөвлөж байна.


Үхэр (4/20-5/20)

Та ямар ч ажил хийсэн сонор сэрэмжтэй байхад илүүдэхгүй. Хэтэрхий их энерги, эрч хүчээс зохицуулж чадалгүй найз нөхөдтэйгөө маргалдах буюу гэр бүлийн хэрүүл маргаан гарч болзошгүй. Та ярилцаж байгаа хүнийхээ яриаг гүйцэд сонс, тэвчээртэй бай. Өнөөдөр зарим хүмүүс бүхнийг өөртөө зөвшөөрч, нилээд замбараагүй явдалтай учрах нь. Хэрвээ цагаа олж зогсохгүй бол хатуу сэтгэл гонсойсон үйл явдал болно. Бүх дэлхий та л хамгийн ихээр сэтгэл гонсгор болж болзошгүй.


Хамтатгах (5/21-6/21)

Эрч хүч маш өндөр байгаа тул амьдралдаа өөрчилж, хувиргахад түүнийг ашигла. Олны анхаарлыг өөртөө хандуулж эсвэл ямар нэгэн төслөө тэдэнд танилцуулахад сайн. Сэтгэл татам уулзалт, гэнэтийн эргэлт хийсэн уулзалтуудын нь ихэнх хүмүүс хувийн амьдралд ноцтой асуудал үүсгэнэ. Зарим нэг нь амьдралдаа холбох хүнтэйгээ учрах бололтой.


 Мэлхий  (6/22-7/22)   

Өглөөгүүр та олон төрлийн ажлуудыг гүйцэтгэж чадна. Гэрээсээ гаралгүй ажил төрөлдөө явуулах боломж олдоно. Үл хөдлөх хөрөнгийн асуудал чухлаар тавигдах болно. Өдрийг мэдээлэл цуглуулж боловсруулах тооцоо хийх, ашигтай хүмүүстэй холбоо тогтоох зэрэгт зориул. Хамтдаа баяр тэмдэглэх үдийн зоог барих үедээ түнштэйгээ харьцаагаа сайжруулж чадна. Арилжаа наймаанд идэвхтэй оролцох гэсний хэрэггүй. Та их хүч гарган ажилласан ч учрах бүх саад тотгорыг давж чадахгүй бололтой.


Арслан (7/23-8/22)   

Ажил их байх, хариуцлагатай уулзалт нь таныг өглөөнөөс эхлээд түгшээнэ. Завгүй байдал хэд хэдэн ажлыг зэрэг амжуулах оролдлого санхүүгийн алдагдалд хүргэж мэдэх юм. Хайр сэтгэлийн харьцаанд бий болсон нөхцөл байдал туйлын эмзэг бөгөөд гарах гарцгүй байна. Таны үйл хөдлөл бол хүсэл эрмэлзлийн тань үр дагавар юм.


Охин (8/23-9/22)    

Эмх цэгцгүй байдал эсвэл хэн нэгний хариуцлагагүйгээс хөдөлмөрийн бүтээмж буурч магадгүй. Орой ямар асуудал хамгийн чухал болох талаар оюун санаагаа цэгцэлнэ. Дотнын хүний харьцаа таны сэтгэлийг гонсойлгоно. Ажил хэргийн түншдээ болгоомжтой ханд. Энэ удаад биш ч гэсэн удахгүй хүндрэл учирч болзошгүй тул өрсөлдөөнд бэлтгэх арга хэмжээ ав.


Жинлүүр (9/23-10/22)   

Зорилгодоо хүрэх эрч хүч бага зэрэг суларна. Болж буй үйл явдлын тухай бүрэн дүүрэн мэдээлэл одоогоор танд байхгүй тул тохиолдсон үйл явдлын тухай хувийн санаа бодол алга байна. Хүндрэлийг даван туулахын тулд өөрт байгаа бүхий л боломжоо ашигла.


Хилэнц (10/23-11/21)   

Та тохилог тансаг байртай болно. Найз нөхөд тань танайхаас салахаа болино. Хань тань таны сэтгэл зүрхэнд хамгийн үнэтэй байр суурь эзэлнэ. Хайртынхаа дэмжлэг анхаарлыг өндрөөр үнэлэх боломжийг бүү алд. Та өөртөө итгэлтэй байж урагшаа зоригтой яв. Өөрийгөө хатуужуулахад тохиромжтой цаг үе. Хэрэв таны шийдэмгий зан мөн өөрийн арга барилаар ажилд хандах хандлага тань хувийн амьдрал болон ажилд амжилт авчирна. Өдрийн хагаст эрүүл мэнддээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав мөн эрүүл мэнддээ анхаарал тавина. Хэрвээ танд онцгой эрсдэлтэй спортын төрлүүд таалагддаг бол энэ үед хичээллэхэд гэмгүй.


Нум (11/22-12/21)   

Энэ өдрийг хоёр өөр өдөрт хувааж болно. Үдээс өмнө бүх зүйлд амжилт олно. Үдээс хойш харин эргэн тойрныхоо хүмүүсийн үнэнч эсэхэд эргэлзэх, өөрийн шийдвэрийн зөв эсэхэд итгэлгүй байх цаг үе. Сэтгэл санаа ихээр муудна. Өөрийн хүндрэл бэрхшээлээ ажил дээрээ орхи. Гэрийнхэн, дотнын хүмүүстээ өөрийн бэрхшээлүүдийг тоочин санааг нь бүү зовоо. Нөхцөл байдал аяндаа тодорхой болно.


Матар (12/22-1/19)   

Биеийн болон сэтгэл санааны эрч хүч маш өндөр байна. Түүнчлэн дэндүү идэвх гарган ажилласнаас хэт ядаргаанд орох магадлал өндөр байна. Танд шүүмжлэлтэй хандах нь уур амьсгалыг хурцатгаж, дайснууд тань таны уур бухимдлыг ойлгох болно. Ажилд нухацтай хандах, зөв шийдвэр гаргаж, муу зүйлийг мартаж чадвал бүгдийг зөв голдиролд нь оруулна. Өдрийн хоёрдугаар хагаст гэр бүлийн харилцаанд таатай байна.


Хумх (1/20-2/18)   

Энэ өдрийн хандлага өөрийн нөлөөллийн хүрээгээ өргөсгөх, үйл ажиллагаагаа өөр илүү өндөрт явуулах боломжийг олгоно. Хөгжлийн шинэ төвшинд гарахын өмнө өөрийн хүрээлэл дотроо дээгүүр байр суурийг эзэлнэ. Хөрөнгө санхүү болон зээлийн картын хүүг сайн нягталж хэрэглээ их санагдаж байвал багасгах тал дээр арга хэмжээ авч банкны талтай ярилцаж үзэж болно.


Загас (2/19-3/20)

Хөл үймээн ихтэй цаг зав маш их дутагдах өдөр. Иймээс чухал уулзалт, хичээлээс хоцрох, шуудан харилцаа саатах магадлалтай. Хамт ажиллагсад эсвэл нэг ангийнхантайгаа харьцах харьцаанд хүндрэл гарч болзошгүй. Боломжгүй зүйлийг бий болгохыг бүү хичээ. Тайвширч ямар нэгэн зүйл дээр төвлөр. Архи согтууруулах ундаанаас аль болох хол бай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.