“Boom town” хамтлагаас урлагийн гараагаа эхэлсэн УДЭТ-ын жүжигчин Б.Тамирыг танихгүй хүн үгүй. Бүсгүйчүүдийн харцыг булаадаг энэ эрхэм өдгөө Э.Номин гэх загвар өмсөгч бүсгүйтэй хамтдаа амьдрах болсон гэдэг.
Зохиогч: Урлаг
Дуучин Селена Гомез найз залуутай болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Британийн дуучин Чарлье Пут гэгчтэй үерхэх болжээ. Хос өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас дотно болцгоосон гэнэ. “Тэд өнгөрсөн амралтын өдрөөс албан ёсоор үерхэхээр болсон” хэмээн Селенагийн найз ярьжээ.
Дуучин залуу инстаграмдаа Селенатай авахуулсан зургаа нийтлээд “Миний зүрхийг хүчтэй цохилуулсан бүсгүй” гэж бичсэн байна. Мөн Селенагийн экс найз залуу Бибертэй үнсэлцэж буй зургийг инстаграмдаа нийтлээд “Зайгаа бариарай залуу минь. Ганцхан удаа сануулна шүү” гэжээ.
Хариуд нь Бибер твиттертээ Селенатай авахуулсан зургаа нийтлээд “Хэн нь зайгаа барих бол доо” гэсэн байна.
Өнгөрөгч долоо хоногт Бибер Лос Анжелес хотноо тоглолтоо хийсэн билээ. Уг тоглолтыг Селена, Чарлье нар хамтдаа үзжээ.
X Factor шоуны шилдэг оролцогчид Reggie N Bollie /Видео/
Зурагчин гишүүнээс сайд болсон азтай М.Зоригтод хийх ажил гэж үгүй бололтой. Тэрбээр хаа явсан газраа бүсгүйчүүд, ангийн нөхдүүдээ папараци хийж явдагаараа олны танил болоход түлхэц болсон гэчихвэл нээх үнэнээс хол зөрөхгүй биз ээ.
Сар бүр зохион байгуулагддаг “Гэр бүлийн өдөр” 4 сарын 9-ны өдөр KFC Смарт салбарт зохион байгуулагдлаа. Хүүхэд багачууд маань хүүхэлдэйн циркийн тоглолт үзэн нэг өдрийг дуу хөөртэй хөгжилдөн өнгөрөөлөө.
Сүүлийн 25 жил уран бүтээлчдийн, тэр дундаа киночдын зүрхэлж барьж аваагүй сэдвээр түүхэн киног чадварлаг бүтээж буй залуу найруулагчтай уулзлаа. Энэ бол “Долоон бурхан харвадаггүй”, “Саятан болох дамжаа” зэрэг киног найруулсан “Хүмүүн фильм” продакшны найруулагч А.Мөнхсүх юм. 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал, өмнөх нийгмийн сүүлчийн удирдагч Жамбын Батмөнх агсны бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Бүү март” киног энэ сарын 15-нд нээнэ. Эл түүхэн уран сайхны киног А.Мөнхсүх найруулжээ. Түүнтэй уран бүтээл, Монголын кино урлагийн тухай хөөрөлдсөнөө хүргэе.
Театрын урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза 2016” наадам ирэх сарын 1-7-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаа билээ. Өнгөрөгч дөрөвдэхь өдөр тус наадмыг зохион байгуулагчид хэвлэлийн хурлаа хийж батламжаа гардуулсан юм. Тэгвэл анх байгуулагдсан цагаасаа өөрсдийн гэсэн мюзиклтэй болохыг зорилгоо болгоод байсан “Увюртура” хамтлагийн залуус мөрөөдөлдөө хүрч “Надад үлдсэн найз” мюзиклээ энэ онд хоёр ч удаа үзэгчдийн хүртээл болгосон бөгөөд тус мюзиклээрээ энэ жилийн “Гэгээн муза-2016” наадамд өрсөлдөж байгаа юм.
