Зохиогч: Урлаг

Монголын кино урлаг ид цэцэглэлтийн үедээ явж байна. Ингэж хэлэхийн учир энэ цагт ар араасаа дэлгэцнээ гарч буй кинонууд зохиол, хийц, найруулга, жүжигчдийн тоглолт гээд бүх талаараа үзэгчдийн хүлээлтийг давсан сайн уран бүтээл болсоор байгаа юм. Энэ нь нөгөө талаар Монголын киночид боловсорч, туршлагажсаны илрэл. Чухамдаа Монгол кино үзэгчдийг байлдан дагуулж байна.

Read More

Танин мэдэхүйн өнгө төрх бүхий ээлжит цуврал нийтлэлээ эртний хөгжмийн зэмсгүүдийн нэг болох босоо ятгаар эхэлж байгаа нь түүний ур хийцийн гоо зүй болон үнэт түүхийг харгалзан үзсэнийх болов уу. Учир нь хөгжмийн хаан төгөлдөр хуур гэх хүн олон ч гэлээ чухам түүний гол эх үндэс босоо ятга байсан гэдэгтэй санал нийлэх хүн мөн л олон байх биз.

Read More

Театр урлагт хайртай хэн бүхний хүсэн хүлээн байж оролцдог “Гэгээн муза 13” олон улсын театрын наадам тавдугаар сарын 1-нээс 7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж шилдгийн шилдгүүдээ тодруулах юм. “Гэгээн Муза” Академи, Олон улсын театрын институтийн Монгол дахь төвөөс зохион байгуулж байгаа “Гэгээн Муза-13” олон улсын театрын наадмын хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн засаг даргын тамгын газар, Боловсрол, Соёл, Шинжлэх, Ухааны яам, Улсын драмын эрдмийн театр ажиллаж байгаа бол Монголын хүүхэлдэйн театр, Монголын урлагийн залуучуудын холбоо, Black box театр, Missha brend нар ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагаар ажиллаж байгаа ажээ.

Read More

Бараг долоон жилийн өмнө “Би мундаг хийлч болохыг хүсэж байна. Ингэхийн тулд хичээх хэрэгтэй” гээд инээмсэглэж байсан Б.Билгүүн хүүтэй өнгөрсөн арваннэгдүгээр сард уулзахад “Би чадвартай хөгжимчин болохыг хичээж, зүтгэж явна. Сайн хөгжимчин болох тэр цагт сонголтыг би биш, үзэгчид хийнэ” гэсэн. Өнгөрсөн хугацаанд энэ хүү хүссэндээ хүрч, сайн хийлч болохын төлөө хэрхэн зүтгэж ирснийг мэдэх хүн олон. Бас хэр чадвартай, техниктэй тоглодгийг нь ч сонгодог урлагт дурлагсад андахгүй. Б.Билгүүн хэдхэн сарын дараа сургуулиа төгсөнө. ХБК-ийн “бүтээгдэхүүн” тэрбээр маргааш буюу энэ сарын 13-нд ДБЭТ-т бие даасан анхны тоглолтоо хийх юм. Түүнтэй холбогдож энэ талаар тодрууллаа. -Уран бүтээлчдийн хувьд бие даасан анхны…

Read More

Товчхондоо бол архи уусан хүн шартчихаад өглөө босоход дотор муухайрч, толгой өвдөөд, хэцүүхэн байдаг даа. Түүн шиг л байдалтай байна гэхүү дээ. Ерөнхийдөө замбараагүй, залхаг, сэтгэлгээ, оюун санааны хомсдол орчихсон л дүр төрх харагдаад, чамлаад байх юм аа. Гэхдээ бас бүгдийг харлуулж болохгүй л дээ.

Read More

KFC рестораны бүх салбараар энгийн бургерээс илүү том хэмжээтэй “Данагар бургер” худалдаалагдаж эхэллээ. Аманд багтахгүй аварга том энэхүү бургер нь XXL хэмжээтэй, амтат шарсан тахиа, гахайн утсан мах, амтат бяслаг, аагтай сонгино, барбекью соусны орцтой бөгөөд нэг нь 7500 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Read More

Өсвөрийн шатарчдын ААШТ манай улсад анх удаа болж байгаа. Уг тэмцээнд Австрали, Хятад, Энэтхэг, Индонези, Иран, Казахстан, Киргизстан, Малайз, Шинэ Зеланд, Сингапур, БНСУ зэрэг нийт 18 орны 470 гаруй өсвөрийн шатарчид оролцож байна.

Read More