Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Балет»Эх үрсийн баярт зориулан “Дэггүй Лиз” балетийг толилуулна
Балет

Эх үрсийн баярт зориулан “Дэггүй Лиз” балетийг толилуулна

Урлаг Урлаг26/05/2025Шинэчлэгдсэн:26/05/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд 17.00 цагаас “Дэггүй Лиз” балетыг тоглохоор болжээ.

Ф.Херольдын “La fille mal gardée” буюу “Дэггүй Лиз” балет нь хамгийн анх 1789 онд Франц улсад тоглогдож байжээ. Орчин үеийн балетын урын сан дахь хамгийн эртний бүтээлүүдийн нэг бөгөөд өдийг хүртэл тайзнаа дэлхийн өнцөг булан бүрд тоглогдсоор буй юм. Уг балетыг 1765 оны “La réprimande” зургаас сэдэвлэн бүтээсэн түүхтэй.

“Дэггүй Лиз” балет /Хоёр бүлэг, гурван үзэгдэлт хошин балет/

Үйл явдал

Зохиолын үйл явдлаас дурдвал тариачин хатагтай Марцелина ганц охинтойгоо амьдардаг. Үзэсгэлэнт сайхан охиныг Лиз гэнэ. Марцелина хатагтай өөрийн ганц охиноо хөрөнгө чинээтэй айлын ганц хүүтэй суулгахаар тохирсон байдаг. Лиз охин, өөртэй нь суулгахаар болсон Никез-д дургүй байх бөгөөд чинхүү хайртай залуу болох Колентайгаа гэр бүл болохыг мөрөөднө. Марцелина хатагтай ганц охиноо бусдаас харамлан сүй тавих өдөр хүртэл гэрээсээ гарч орохыг нь цагдаж байгаагаар бүжгэн жүжиг цааш өрнөнө…

Гол дүрүүд

  • Марцелина /тариачин эмэгтэй/
  • Лиза /Марцелинагийн охин/
  • Колен /тариачин залуу/
  • Мишо /барьцаалан зээлдэх газрын эзэн/
  • Никез /Мишогийн хүү/
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Балет Урлаг

Монгол Улсын консерваторын сурагчид олон улсын уралдаанд амжилттай оролцлоо

05/08/2026
Балет Урлаг

Балетчин хүүхдүүд Харбины уралдаанаас хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртжээ

03/08/2026
Балет Урлаг

Монголын уран бүтээлчид “Байгаль нуур дахь балет” олон улсын фестивальд оролцлоо

27/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “BigBang” хамтлагийн сүүлийн үеийн гэрэл зургаас

14/08/2026

Жүжигчин Кристен Стюарт эхнэр Дилан Мейерийнхээ найруулсан кинонд тоглолоо

14/08/2026

Реппер, продюсер Eminem пүүзнүүдээ дуудлагаар худалдаагаар зарж, орлогоо буяны санд хандивлана

14/08/2026

Селена Гомезыг луйврын хэрэгт буруутган шүүхэд өгчээ

14/08/2026

“Оскар”-ын шагнал хүртсэн анхны хар арьст эмэгтэй жүжигчин Халли Берри 60 нас хүрлээ

14/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.