Зохиогч: Урлаг

Ерөнхийдөө дэлхийн 80 гаруй оронд бидний ахан дvvс, садан төрлvvд аж төрж, хөдөлмөрлөж, сурч байдаг гэнэ. Дахиад ч гадаад гарч, “юм vзэж нvд тайлах” хvсэлтэй 100 000 орчим монгол бий болов уу. Vvнд аав ээж, төрөл төрөгсөддөө ад vзэгдэх тал руугаа орчихсон “ажилгvй” хэсэг нөхдvvд эсвэл гадаадад боловсрол мэдлэгээ дээшлvvлэхийг чинхvv зорилгоо гэж тооцсон залуучууд мөн “ажлын байргvй” дээд боловсрол эзэмшсэн “будилуучууд” зэрэг 16-35 насныхан зонхилсон залуус vvний гол массыг бvрдvvлнэ.

Read More

1. Айлд ороход гутлаа тайлдаг. Харин тэр айлын гэрийн шаахайг өмсөж болохгүй.
2. Найз нөхөд идсэн хамаагүй гээд хүний хооллосон аяга таваг хэрэглэж болохгүй.
3. Хол юманд явахдаа алчуураа авч явах нь мэдээж. Харин цэвэрхэн ч гэсэн бусдын алчуураар нүүр гараа арчиж болохгүй нь.
4. Цээжээр өмсдөг хувцсаа бүсэлхийнээс дор шүүгээ юм уу шкафанд хийж болохгүй.
Цээртэй ёсон гэнэ дээ эрчүүд ээ.

Read More

Морин хуурын олон улсын наадам нь морин хуурыг сурч, судалж буй олон улсын сонирхогч судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэн, морин хуурын хөгжмөөр дамжуулан монголын соёл урлагийг дэлхий дахинд таниулан сурталчилдаг. Тус наадам 2008 оноос эхлэн 2 жил тутам зохион байгуулагдаж байна. Наадмын хүрээнд мэргэжлийн болон сонирхогч морин хуурчдын, Морин хуур хөгжим урлаачдын уралдаан, морин хуурын үзэсгэлэн, Морин хуурын хөгжмийн талаар олон улсын эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулдаг. Наадамд Монголын морин хуурчдаас гадна ЯПОН, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бурят, Халимаг Тувагийн морин хуурчид, чуулга хамтлаг, эрдэмтэн судлаачид жил бүр оролцдог билээ.

Read More

Манай улс дахин нэг амжилтаа Гиннесийн номонд бүртгүүлэхээр болжээ. Учир нь, ирэх наймдугаар сарын 6-ны өдөр Чингисийн талбайд 350 уран нугараач нэгэн зэрэг монголчуудын соёлын өв болсон уран нугаралтын үзүүлбэр толилуулах ажээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон орон нутгийн уран нугаралтын студи, дугуйлангийн сурагчид дунд шалгаруулалт явуулж эхлээд байгаа бөгөөд тун удахгүй нэгдсэн бэлтгэл хийж эхлэх юм байна.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 10. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 3. Адъяа гараг.. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 6 цагаан мэнгэтэй хар нохой өдөр. Өдрийн барилдлага: Түлэх.Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 6 цаг 17 минутад мандан, 19 цаг 32 минутад жаргана.smiley

Read More

2016 оны дөрөвдүгээр сарын 10-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Тэс голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 2-7 хэм, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 хэм, говийн бүс нутийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

Read More