Зохиогч: Урлаг

“Хаврын уянга” нэртэй арван найман аймгийн нийтийн дуучдын нэгдсэн тоглолт энэ сарын найманд 19 цагаас Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа тоглогдох гэж байна. Энэ хаврын хамгийн анхны нээлтийн тоглолтод Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ Г.Батбаяр, МУГЖ Б.Сийлэгмаа, МУГЖ Х.Үнэнхүү, МУГЖ З.Бүрнээбаяр, МУГЖ С.Ганзориг, СТА Т.Батсайхан, СТА Э.Оюумаа, СТА Д.Наранхүү, СТА О.Баянмөнх зэрэг арван найман аймгийн алдар нэртэй уран бүтээлчид хит дуунуудаа нэгэн дээвэр дор эгшиглүүлэхээр болжээ.Дашрамд тоглолтын үеэр азтай үзэгчийг шалгаруулж хурдан удмын даага болон хивс, гар утас зэрэг шагналуудыг гардуулах гэнэ.

Read More

Ангараг гарагийн нөлөөгөөр хониныхон мөнгө олохдоо сайн. Тэднийг “Алтан гар”-тайгаа адилхан “Алтан толгой”-той гэж болно. Тэд нэг их зүтгэл гаргалгүйгээр хангалттай мөнгө олох боломжтой. Гэхдээ тэднийг үрэлгэн эсвэл тэнэг хүмүүс гэж ойлгож болохгүй. Тэд бусад хүнтэй хамаатай асуудалд тэр дундаа мөнгө санхүүгийн хувьд ч өөрөөс нь хараат байдаг хүмүүсийн тухайд нарийн тооцоотой ханддаг. Харин зөвхөн өөртөө зориулсан мөнгийг авмагц мөнгө санхүүгийн эргэлзээтэй байдалд хамаагүй орно. Гэхдээ эргэлзээтэй гэдэг нь их орлого олох зүйл гэсэн үг биш, харин маш өвөрмөц, ер бусын гэсэн үг юм. Нөгөөтэйгүүр мөнгөнд үрэлгэн байх нь ч бий. Тэд ямар нэгэн зүйлийг худалдаж авахгүйгээр өнгөрөхгүй. Тэд үнэт эдлэлийн цуглуулга хийх дуртай. Мөнгөд бодлогогүй хандвал уналт, мандалт, дампуурал, сэргэлтийг олонтаа үзнэ гэдгийг хатуу санаж явах шаардлагатай. Хонины ордныхныг магтахад тэд аз тохиож бус, харин жинхэнэ хөдөлмөрөөрөө мөнгө олдог.

Read More

Өнөөгийн нийгэмд стрессгүй хүн үгүй болж. Бүгд өөр өөрийн гэсэн уур бухимдал, гуниг, уйтгарт автана. Гудамжаар зөрж өнгөрөх олон хүнээс инээмсэглэл тодруулсан хүн тун ховор. Тэд бухимдлаа хэрхэн тайлдаг бол гэсэн асуултын эрэлд гарахад ихэвчлэн найзуудтайгаа доргин ууж, гэр бүлтэйгээ кино, тоглолт, хошин шог үзэж стрессээ тайлдаг гэв.

Read More

МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа урлагийн ертөнцөд хөл тавьж ард түмэндээ уран бүтээлээ хүргээд 30 хаврыг үджээ. Уран бүтээлийн ганзаг дүүрэн яваа дуучны төрсөн өдөр удахгүй тохиох гэж байна. Энэ жилийн төрсөн өдрийг үзэгч түмэнтэйгээ хамтдаа өнгөрүүлэхээр тоглолтын бэлтгэл ажлыг базааж байгаа. “Төрсөн өдрийн анплагед тоглолт” энэ сарын 19, 20-нд болох бол 30 жилийн баярын тоглолт ирэх есдүгээр сард болох юм.

Read More

О.Энхтайваны австракт ба холимог техникийн төрлийн “Булан“ үзэсгэлэн 04 сарын 01 нээс 15 хүртэл Q Art галлерейд дэлгэгдэх юм байна. Нийт 21 бүтээл тавигдаж, түүнээс зотон тосон зураг 8, холимог техник 13. “Булан “ гэдэг бол хүн бүрийн мэддэг л булан, гэхдээ булан дандаа гэрэлгүй, харанхуй, юм хураасан, тийм нэг орон зай байдаг. Энэ орон зайд нэвтэрч буцаад булангаас гадна байгаа орон зайн тухай бас өгүүлж түүнийгээ хийсвэр австракт төрлөөр харуулахыг зорьж байгаа гэнэ.

Read More