Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1-н. Олон улсын инээдмийн баярын өдөр. Зарим оронд тэнэгүүдийн баяр ч гэдэг. Бүтэн жил хуралдсан духныхаа үрчлээсийг тэнийтэл инээдээр бялхдаг өдөр. Энэ баярыг дэлхийн олон улс оронд тэмдэглэдэг хэдий ч хаанаас хэрхэн үүссэн тухай бодитой түүх байхгүй байна. Гэвч олон домог, цуу яриа байдаг. Хамгийн ортой мэдээллээс хүргэвэл Григорийн он тооллын дараагаас ядарсан ард олныг амраах зорилготой инээдмийн баяр гэгчийг тэмдэглэж ирсэн хэмээх түүхэн баримт байдаг байна.
Зохиогч: Урлаг
Америкийн дуучин, жүжигчин Женнифер Лопес жүжигчин Леонардо ди Каприогоос ирсэн мессежийг олон түмэнд харуулжээ. Энэ үйл явдал хошин шогийн жүжигчин Жэймс Кордены хөтлөн явуулдаг “Автомашин доторх караоке” нэвтрүүлгийн үеэр болсон байна. Эхлээд хөтлөгч, дуучин хоёр Лопесын анхны хит дуунуудыг хамтдаа дуулсны эцэст Корден дуучин бүсгүйн гар утсыг шүүрч аваад мэссежүүдийг нь уншиж эхэлсэн аж. Утсанд нь хөлбөмбөгчин Криштиану Роналду, дуучин Ферги, Ники Минаж нарын дугаар хадгалаатай байжээ.
Цонхон цаагуур цасан будрана. Хаа тэртээ үлдсэн он жилүүдийн нэгэнд чихний хажуугаар нисээд өнгөрсөн “молекулуудын эмх замбараагүй хөдөлгөөн…” гэсэн өгүүлбэр сонсогдоод өнгөрөв. Самбар дээгүүр багшийн шохой тогшин гүйх шиг. Тэгснээ самбартай, юутай хээтэйгээ будраад арилах ч шиг. Сэхээрэн харвал хэн ч юу ч яриагүй бөгөөд тээр жил багшийн амнаас гараад бидний чих рүү ч ороогүй, эргэж ч хариагүй тэр өгүүлбэр жаахан санаа зовсон шинжтэй хулган сууж байна. Эв дүйгүй хадаж, эв дүйгүй будсан ширээн дээр нэгэн шүлэг суугаад өөрөө өөрийгээ бичиж харагдана. Өөрөө өөрийгээ үлээх гээд ядчихсан нялх салхины хажууд тэрний ажил хавьгүй бүтэмжтэй.
Хувийн амжилт бүтээл, өөрийгөө илэрхийлэх хүсэл тэмүүлэл голлосон сар хаяанд ирлээ. Гэхдээ 14-ний өдрөөс эхлээд гэр орны асуудал голлох байрыг эзлэх болно. Чи аль аль талын ажлуудыг амжуулах, тэнцвэртэй байдлыг хадгалж чадна. Өөртөө асуулт тавих, ярилцах мөчүүд тохиох бөгөөд энэ нь өөрийгөө илүү сайн ойлгох гэсэн хүслээс чинь үүдэлтэй. Олон хонины ордныхон гэрийн дотоод засал чимэглэлдээ их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, сууцаа гоёх болно. Мөн хонинууд ямар ч тохиолдолд өөрийн үзэл бодол дээрээ бат зогсох бололтой. Яг энэ үед л амьдралын зорилгоо тодорхойлж түүнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлө. Энэ тал дээр угаас ямар ч буулт хийх хэрэггүй, тэгэх ч шаардлагагүй.
“Учиртай 3 толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын уралдааны эцсийн байрны шагналтнууд өнөөдөр тодорно.
Төв аймгийн ЗДТГ, Монголын Урлагын ажилтын холбоо хамтран 2016-03-25 наас эхлэн шалгаруулсан улсын 7 дугаар уралдаанд нийт 60 гаруй уран бүтээлч оролцсоноос өнөөдрийн байдлаар 8 уран бүтээлч үлдээд байна.
Герман Улсад оношилгоо, эмчилгээ хийлгэх шаардлагатай, ой зургаан сартай О.Сувд охинд туслах “Зүрхний бяцхан Сувд” нэртэй хандивын тоглолт дөрөвдүгээр сарын 25-ны 19.00 цагт “UB палас”-ын их танхимд болно.
Охины эмчилгээний зардалд нийт 25 сая төгрөг шаардлагатай. Түүний ээж М.Наранмандах охиныхоо эмчилгээний зардлыг олох зорилгоор шүрээр машинд тавих утасны дугаар урлаж хоёр сар гаруйн хугацаанд нийт 2 орчим сая төгрөг олсон гэнэ. Мөн нинжин сэтгэлтэй олны дэмжлэгээр 4 сая орчим төгрөг цуглаж нийт зургаан сая төгрөгтэй болжээ.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 1. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 24. Сугар гараг. Элдэв тэнгэртэн одтой, зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Шид. Шүтэн барилдлага: Сэрэхүй. Өдрийн наран 6 цаг 33 минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана.
