Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Инээдмийн баярын тухай
Нийгэм

Инээдмийн баярын тухай

Урлаг Урлаг01/04/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12016040114594721705084501762016-04-01-11-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1-н. Олон улсын инээдмийн баярын өдөр. Зарим оронд тэнэгүүдийн баяр ч гэдэг. Бүтэн жил хуралдсан духныхаа үрчлээсийг тэнийтэл инээдээр бялхдаг өдөр. Энэ баярыг дэлхийн олон улс оронд тэмдэглэдэг хэдий ч хаанаас хэрхэн үүссэн тухай бодитой түүх байхгүй байна. Гэвч олон домог, цуу яриа байдаг. Хамгийн ортой мэдээллээс хүргэвэл Григорийн он тооллын дараагаас ядарсан ард олныг амраах зорилготой инээдмийн баяр гэгчийг тэмдэглэж ирсэн хэмээх түүхэн баримт байдаг байна. 
 
Цааш нь тэмдэглэн бичихдээ ямартай ч энэ өдөр хүмүүс гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хөрш, дайсан гэлтгүй хууран мэхэлж, эвгүй байдалд оруулж дууссаны дараа буюу шөнө дунд “дөрвөн сарын нэгэн шүү” гэж цаад хүнээ тайвшируулна гэжээ. Мөн энэ өдөр хүн бүхэн дүүрэн инээдтэй уулзалдах бөгөөд хүн инээлгэм алиа хошин зүйл ярьсан байх ёстой аж. Хэн нэгнийг хуураагүй хүн байвал шийтгэл хүлээдэг байсан гэнэ. 
 
Гэвч хамгийн энгийн тайлбараар хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг амралтын өдөрт зориулсан баяр юм. Орчин үед хүмүүс уламжлалын дагуу энэ өдрийг өглөөнөөс орой хүртэл онигооноос сэдэвлэсэн аргаар хуурах, хуурамч даалгавар өгөх зэргээр баяраа тэмдэглэн бие биенээ хөгжөөдөг байна. Сүүлийн үед энэ өдрөөр хүмүүс зохион байгуулалтай худал мэдээллийг хэвлэлээр тараан хөгжилддөг болжээ.
 
Дөрөвдүгээр сарын нэгнийг улс орон бүрт….
Францчууд үүнийг шинэ оныг угтах баярыг хойшлуулсантай холбоотой хэмээн үзэж шинэ оны баяр болгон тэмдэглэдэг байна. Харин Европын ихэнх оронд тэнэгүүдийн өдөр гэдэг. Энэ нь бие биенээ хуурч мэхлэх ба мэхлэгдсэн нэг нь тэнэгийн тоонд ордог байна. Америк болон Их Британид XVIII зуунаас хуурдаг өдөр хэмээн тэмдэглэж иржээ. Эртний Ромд энэ өдөр Инээдмийн бурханыг залж байсан түүхтэй. 
 
Харин Германчууд хамгийн азгүй өдөр гэдэг. Учир нь ард түмний алдарт их хүү Иуда Маккавей нас баржээ. Гэсэн хэдий ч баярын өдрийг нь бэлгэшээж, азгүй инээдгүй өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.