Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Хавар…
Сонгодог уран зохиол

Хавар…

Урлаг Урлаг01/04/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
457681_3649905776110_345878568_o8581183182016-04-01-10-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цонхон цаагуур цасан будрана.  Хаа тэртээ үлдсэн он жилүүдийн нэгэнд чихний хажуугаар нисээд өнгөрсөн “молекулуудын эмх замбараагүй хөдөлгөөн…” гэсэн өгүүлбэр сонсогдоод өнгөрөв. Самбар дээгүүр багшийн шохой тогшин гүйх шиг.  Тэгснээ самбартай, юутай хээтэйгээ будраад арилах ч шиг. Сэхээрэн харвал хэн ч юу ч яриагүй бөгөөд тээр жил багшийн амнаас гараад бидний чих рүү ч ороогүй, эргэж ч хариагүй тэр өгүүлбэр жаахан санаа зовсон шинжтэй хулган сууж байна. Эв дүйгүй хадаж, эв дүйгүй будсан ширээн дээр нэгэн шүлэг суугаад өөрөө өөрийгээ бичиж харагдана. Өөрөө өөрийгээ үлээх гээд ядчихсан нялх салхины хажууд тэрний ажил хавьгүй бүтэмжтэй.

Цармын цасанд суусан
Царцуу туулай зурсан
Цаадах нь айгаад хярсан
Цаас нь цайгаад үлдсэн…

Цасны наагуур цонх бударна. Хариулж амжаагүй бүхнийхээ хариултыг бид мэддэг байсан. Андуурч байхдаа ч таньж байсан. Төөрч байхдаа ч зүгээ алдаагүй байсан. Андуурал гэдэг бол сонголт болохоос алдаа биш. Төөрөгдөл бол чиг баримжаа болохоос гажуудал бус.Төөрөгдөл бүхнээ хайрланам.  Тэр л намайг дагуулж яваагүй бол шидэт ойн гүнд одож, нисдэг бугыг харахгүй байсан. Андуурал болгоноо дээдэлнэм. Тэр байгаагүй бол би хэзээ ч Хималайн орой дээр дуртай цагтаа нисч очоод ирэхгүй, бурхантай нэг дор амьдрахгүй байсан. 

Цантай цонхон дээр цасан ширхэг будран бууна. Хамгийн түрүүнд буусан нь хамгийн түрүүнд хайлна. Цонхон завсар өвөлжсөн ноднингийн ялаа үүнийг хэлнэ. Түрүүлсэн болгоны аз нь шовойдоггүй. Олныг дагуулж явах бахтай байж болох чолныг тууж явах нь заримдаа өлзийтэй. 

Хамгийн сүүлийн цас хамгийн сүүлд хайлна…
Хацар үнсэж буусан ч байг, хар шороон дээр суусан ч байг
Хаяавчлан шагайх нарны халирсан ягаан туяаг
Хажууханд шивэгнэн ургах хаврын эхний яргуйг
Хамгийн удаан харсан нь, хамгийн сүүлд харсан нь
Хамгаас азтай цас мөн, хавьгүй хувьтай цас ч мөн.

Нийтлэлч: Б.Цэнддоо 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025

“Artweek-2025” дүрслэх урлагийн долоо хоног болно

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.