Зохиогч: Урлаг

Бүх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 10-15 градус, говийн аймгуудын өмнөд хэсгээр 3-8 градус дулаан , бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Read More

УИХ-ын хаврын чуулганаар нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн билээ. Энэ хугацаанд иргэд ebarimt.mn-д НӨАТ-ын баримтаа идэвхитэй бүртгүүлсээр байсан юм. Тэгвэл энэхүү сугалааны тохиролоор хэд хэдэн азтан тодорсон юм. Хамгийн сүүлд энэ сарын 28-ны өдөр явагдсан сугалааны тохиролд ҮДБЭЧ-ын хөгжимчин Д.Халиун хожиж 20 сая төгрөгийн эзэн болжээ. Тэрээр Саран гэх жижиг супермаркетаас худалдан авалт хийж азтан болсон бөгөөд сугалааны тохирол явагдснаас ажлын 13 дахь хоногт мөнгө түүний дансанд байршсан байна. Харин тэрээр энэхүү мөнгөөрөад хожсон мөнгөө өөрийн боловсролдоо зориулах буюу ирэх жил АНУ-д мастерын зэрэг хамгаалахдаа хэрэглэнэ гэжээ.

Read More

“Шинэ үе” продакшны дэлгэцийн 5 дахь бүтээл “Хөгжилтэй өдөр” инээдмийн уран сайхны Х.Отгонтунгалаг гол дүрийг бүтээж олны танил болсон. Хошин урлаг сонирхогчдод бол эчнээ таних биз ээ. КУДС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөж ажлын гараагаа “Шинэ үе”-эс эхлүүлсэн азтай бүсгүй. Тэрбээр амьдралынхаа ханиар мэргэжил нэгт жүжигчин Г.Баярхүүг сонгосон. Нэг охинтой хосууд шинэ бүтээлүүдтэйгээ үзэгч түмэнтэйгээ уулзсаар байгаа билээ. Энэ удаад үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүйн “содон” селфиг хүргэж байна.

Read More

Үлээгээд өнгөрөх салхинд даашинзны минь хормой сөхөгдөхгүй
Үнсээд л одох уруулд сэтгэлийн минь жолоо алдрахгүй
Хайртай гэсэн үгэнд хаширсан зүрх минь итгэхгүй
Уучлаарай гэсэн үгэнд унтарсан итгэл минь сэргэхгүй ээ

Read More

“Эмоци” продакшны залуу жүжигчин Ариукаг уншигч та “Амьдралд тавтай морил” киноны амттай цуйван хийдэг Маралаагийн дүрээр нь илүүтэй сайн танина. Тэрбээр энэ л дүрээрээ олны танил болсон.

Түүний төрсөн өдөр саяхан тохиосон бөгөөд хөлд хүнд төрхөө ихэд нууцалж байснаа ийн зургаа олонд сонирхууллаа. Хайртыг нь Оutlow хамтлагийн гишүүн Чинзо гэдгийг андахгүй мэдэх биз ээ.

Read More

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс Улаанбурхан өвчний үед сахих дэглэмийн зөвлөмжийг бэлтгэсэн хүргэж байна.

Халууралт – Таны хүүхэд халуурч байвал халуун бууруулах эмийг эмчийн зөвлөсөн тун хэмжээ, хугацаатай өгөх хэрэгтэй. Хэрэв тун хэмжээг хэтрүүлбэл халуун бууруулах эм нь хүүхдийн элгэнд муугаар нөлөөлнө. 16 хүртэлх насны хүүхдэд халуун бууруулах зорилгоор аспирин өгч болохгүй.

Read More