Аливаа улс оршин тогтнохын баталгааны нэг нь яах аргагүй үндэсний хэл, соёл, ёс заншил байдаг. Дэлхийд ганцхан босоо бичиг гэгдэх Монгол бичгээрээ Монгол хүн бүр бахархаж дээдлэх учиртай. Тэгвэл Монгол үндэсний хэл, соёл, ёс заншлыг түүчээлж буй МУИС-ийн эх бичиг судлалын докторант багш, уран бичээч Баттулгын Алтантуяа уран бичлэгээр үзэсгэлэн гаргах гэж байна. Түүний “Сүлд” анхны бие даасан уран бичлэгийн үзэсгэлэн ирэх сарын тавнаас 10-ны хооронд “Blue Moon” арт галерейд дэлгэгдэх юм байна. “Сүлд” үзэсгэлэн үндэсний бичиг соёлоо дээдлэгч хүн бүхэнд нээлттэй юм. Бид үзэсгэлэнг нээлтээс фото сурвалжлага бэлтгэн хүргэх болно.
Зохиогч: Урлаг
..ХХ зууны эхэн ба түүнээс өмнө монгол нутгаар аялсан хүмүүс нэгэн зүйлийг онцлон бичсэн байдаг. Тэд “Энэ нутагт банк гэж байхгүй.Тэр талын ойлголт ч үгүй. Хуримтлал үүсгэх сэдэл бодол бүр ч алга. Нэг л их олон мал, их төлөв адуу өсгөчихөөд, тэрийгээ хараад л баясч суудаг” хэмээн санаа нийлэн тэмдэглэжээ.
Дэлхийн аварга шалгаруулах “Hairworld 2016” тэмцээнд анх удаа манай улсын тамирчин Дэлхийн аварга боллоо. Тус тэмцээн Солонгос улсад болж байгаа бөгөөд “Видал” салоны мастер үсчин С.Мөнхнасан дэлхийн аварга болсон байна. Мөн “Хос шагай” салоны захирал Н.Алтаншагай дөрөвдүгээр байрт шалгарч, манай эрэгтэй үсчид багаараа гуравдугаар байрт орж бахдам амжилтыг үзүүлжээ. Эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгаж яваа авъяаслаг залуусдаа баяр хүргээд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Цогцолын Нацагдорж агсны 65 насны ойгоор түүний уран бүтээлийг олон түмэнд дэлгэн хүргэнэ. Ц.Нацагдоржийн уран бүтээлийн долоо хоног ирэх сарын 2-9-нд болох юм. Ц.Нацагдорж дуурь, симфони, бүжгэн жүжиг зэрэг хөгжмийн том бүтээл дагнан туурвиснаас гадна манай улсын сор болсон мэргэжлийн хөгжмийн зохиолчдын багш билээ. Түүнийг уран бүтээлийг олон түмэнд дэлгэн харуулах хэвлэлийн хурал өнөөдөр 11 цагаас СУИС-дээр болох юм байна.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 29. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 21. Ангараг гараг. Эрхтэний тэнгэрт одтой, есөн улаан мэнгэтэй цагаан нохой өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 6 цаг 40 минутад мандан, 19 цаг 13 минутад жаргана.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
Өөрт оногдсон дүрээ сайн гаргаж чаддаг эмэгтэй жүжигчдийн нэг нь “Маск” продакшны жүжигчин МУСТА Ш.Жавхлан. “Мамма миа”, “Бурхан өршөөг”, “Хайртай бол хартай”, “Хайрын рекорд”, “Миний хайр” зэрэг хэд хэдэн кинонд гол болон туслах дүрийг бүтээж олны хайр хүндлэлийг хүлээдэг.
79578e7a736b5a99a8664cbc33f25895big
Хүмүүний заяаг олж төрөхөд дагаж ирээд хорвоогоос буцахад дуурсагдаж үлддэг билээ. Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст байцаагч ажилтай Н.Хүрэлбаатар 1996 оноос хойш хүний нэр цуглуулж эхэлсэн байна. Анх Багабанди ерөнхийлөгчийг сонгогдоход Томбанди нэртэй хүн байдаг болов уу хэмээн сонирхож үзсэнээс түүний нэр цуглуулах хобби эхэлжээ.
