Урлаг.мнУрлаг.мн
    Facebook Twitter Instagram
    Урлаг.мнУрлаг.мн
    • Дуу
    • Хөгжим
    • Жүжиг
    • Зураг
    • Зохиол
    • Язгуур урлаг
    Facebook Twitter Instagram
    Урлаг.мнУрлаг.мн
    Урлаг.мн»Уртын дуу»Нийслэлийн 380 жилийн ойн хүндэтгэлийн концертод 800 гаруй уран бүтээлч оролцлоо
    Уртын дуу

    Нийслэлийн 380 жилийн ойн хүндэтгэлийн концертод 800 гаруй уран бүтээлч оролцлоо

    Урлаг Урлаг29/10/2019Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
    Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
    12009296142019-10-29-10-29[www.urlag.mn].jpg
    Share
    Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

       380 жилийнхээ шаштир түүхийг бичиглэж яваа нийслэлчүүд энэ өдрүүдэд ойн баяраа хүндэтгэл бахархал, бүтээлч ажил, өрнүүн амжилтаар дүүрэн тэмдэглэж байгаа билээ. Нийслэлийн Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт өчигдөр  Соёлын төв өргөөнд болж, Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Морин хуурын чуулга, нийслэлийн “Улаанбаатар” чуулга, Улсын филармони, “Баянмонгол” чуулга, Монгол Улсын консерватори зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын оркеструуд, найрал дуучид, бүжигчид, Монголын үе үеийн урлагийн алдартнууд тэргүүтэй 800 гаруй уран бүтээлч оролцож, нийслэлчүүддээ уран бүтээлийн дээжээ өргөн барьсан юм.

    Хүндэтгэлийн концертыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон төр, засгийн түшээд, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн үе үеийн удирдлагууд, нийслэлийн хүндэт иргэд, гадаадын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, таалан соёрхлоо.

    380 жилийн намтар баян түүхтэй нийслэл Улаанбаатар хотын ойд зориулсан энэхүү хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатар ажилласан юм.

    Тайзнаа гараагүй нилээд удсан Гавьяат жүжигчин Х.Төмөрбаатарыг “Сайн байна уу, Улаанбаатар минь” дуугаар нь үзэгч олонтой уулзуулж, тэгэхдээ бүр МХО-ы найрал дуучидтай хамт хүндэтгэлийн концертыг нээх эрхэм хүндтэй үүргийг найруулагч түүнд оноосон байлаа.

    Ардын жүжигчин Д.Самбуу “Үйлсийн сайхан Улаанбаатар”-аа, Ардын жүжигчин А.Долгор “Улаанбаатарын Уянга”-аа, Гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг “Улиастайн гол”-оо, Гавьяат жүжигчин Н.Амгалан “Дөрвөн уул”-аа, Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар “Хөх торгон цамц”-аа, Гавьяат жүжигчин Ө.Уянга “Увидаст лимбэ” дуурын “Шөнийн хатны ари”-гаа, Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг алтан партнёр Б.Гомбо-Очиртойгоо “Хүний заяа”-г, “Чингис хаан” одонт Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар “Монголын тал нутаг”-аа, Гавьяат жүжигчин С.Ганзориг “Миний Улаанбаатар”-аа дууллаа. Түүнчлэн Б.Батчулуун буюу Баачка, С.Наран тэргүүтэй Монголын рок попын одод, Улсын филармонийн жааз дуучид, ОХУ-ын Гавьяат жүжигчин, Буриад улсын Ардын жүжигчин Дарима Дугданова, Орсын Холбооны Буриад улсын Ардын жүжигчин Н.Мөнхзул, Дорноговь аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 8а ангийн сурагч С.Нямбаяр гээд сонин содон уран бүтээлчид цөөнгүй байлаа.

    Нийслэлийн түүхт ойн хүндэтгэлийн концертод оролцохоор Говийн догшин ноён хутагтын нутгаас уригдаж ирсэн С.Нямбаяр хүү алдарт “Үлэмжийн чанар”-ыг хачин тунгалаг цээл хоолойгоор шуранхайлан дуулж, түүнийг Монгол Улсын консерваторийн бүжигчдийн 21 дарь эхийн бүжигтэй хамтатган найруулсан нь бишрэл, бахархал эрхгүй төрүүлж, танхим даяар тасралтгүй алга нижигнүүлэн баяр хүргэж байсан юм.              

    Ардын урлагийн гайхамшиг, алтан үеийн нийтийн дууны бахдам өв сан хийгээд дэлхийн сонгодог урлагийн шидээвэр бүтээлүүд дөрвөн цаг гаруй үргэлжилсэн тоглолтын үеэр эгшиглэж, Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүндэтгэлийн концертын цар хүрээ, зангаргийг харууллаа. Дэлхийн талыг эрхшээж явсан Эзэнт гүрний түүхтэй улсын төрт ёсны уламжлал хэчнээн гүн утга агуулгатай, түмэн олны хүндэтгэл бишрэл нь ямархан учир ерөөлтэй, үндэсний өв соёл нь ямар агуу давтагдашгүй зүйл байдаг вэ гэдгийг үзэгчид юухнаас ч мэдэрч, бахархан огшиж байсан нь яах аргагүй найруулагчийн ур чадвар бизээ.

    Дуу, бүжиг, хөгжим, оркестр, хувцас хэрэгсэл, тайз засал, гэрэлтүүлэг, найруулагчийн тавилт, шийдэл энэ бүхнээс зөвхөн монголчуудын гэсэн үндэсний онцлог, үнэ цэн, үнэт зүйл нэвт үнэртэж, мэдрэгдэж байсныг анзаарахгүй байхын аргагүй байлаа.     

    Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
    Урлаг
    • Вэбсайт

    Төстэй нийтлэл

    Дуу Урлаг

    “The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

    03/07/2023
    Уртын дуу Урлаг

    Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

    16/08/2022
    Уртын дуу Урлаг

    A$AP Rocky-г хүн буудсан хэрэгт яллагдагчаар татлаа

    16/08/2022

    Сэтгэгдэл хаалттай

    Сүүлд нэмэгдсэн

    Дуучин А.Хосбаярын “Богд хээрийн дуулал” тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

    18/09/2023

    Шинэ клип: “Богд хээрийн дуулал”

    06/09/2023

    Жүжигчин Б.Барслхагвагийн Япон улсын хэвлэлд нийтлэсэн ярилцлага

    16/08/2023

    “Бүгд чамд хайртай” жүжгийг есдүгээр сарын 1-нээс тоглоно

    16/08/2023

    Даншиг наадамд Халимагийн алдарт туульч, дуучин О.Цагаанзам, Буриадын реппер Сарюна, Alihan DZE зэрэг 17 уран бүтээлч оролцоно

    02/08/2023
    Дараахи
    Facebook Twitter Instagram Pinterest
    • Бидний тухай
    • Холбоо барих
    © 2009-2023 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

    Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.