Зохиогч: Урлаг
Уран бүтээлчдэд тэнцвэртэй, тэгш боломжийг олгох, тэдний бүтээн туурвих үйл явцыг дэмжих зорилготой “Аниргүй дэх өнгө” сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн 2016 оны 2-р сарын 25-ны өдөр 18:30 цагт “Бэст” арт галерейд нээгдэх гэж байна.
2015-2016 оны хичээлийн жилд манай ЭСЯ “Washington Performing Arts” байгууллагын “Embassy Adoption” хөтөлбөрийн хүрээнд Вашингтон хотын шинжлэх ухаан, технологи, инженерийн гүнзгийрүүлсэн сургалттай МакКинли дунд сургуультай хамтран тус сургуулийн 6 дугаар ангийн нийгмийн ухааны хичээлийн хөтөлбөрийн хүрээнд улс орныхоо түүх, соёлыг сурталчлан таниулах хөтөлбөр гарган ажиллаж байна.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 25. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 18. Бархасвадь. Тугчин одтой, 6 цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Хотол чуулган. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 7 цаг 41 минутад мандан, 18 цаг 25 минутад жаргана.
Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 30-35 градус, Их нууруудын хотгор болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 8-13 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
Фитнесийн ганцаарчилсан сургалт явуулдаг дасгалжуулагч эр өөрийн үйлчлүүлэгч эмэгтэйд турахад нь туслахын тулд тун өвөрмөц алхамыг хийсэн байна.
Адонис Хилл гэдэг залуу гурван сарын туршид дасгалаа хийгээгүйн дээр өдөрт 8000 хүртэлх калорийн илчлэгтэй хоол хүнсийг идэж байсан аж.
