Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Вашингтоны сургуулийн сурагчид Монгол хэл соёлыг судалж байна
Нийгэм

Вашингтоны сургуулийн сурагчид Монгол хэл соёлыг судалж байна

Урлаг Урлаг25/02/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1124ec92d063c97fgreat9393426222016-02-25-09-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 
2015-2016 оны хичээлийн жилд манай ЭСЯ “Washington Performing Arts” байгууллагын “Embassy Adoption” хөтөлбөрийн хүрээнд Вашингтон хотын шинжлэх ухаан, технологи, инженерийн гүнзгийрүүлсэн сургалттай МакКинли дунд сургуультай хамтран тус сургуулийн зургаадугаар ангийн нийгмийн ухааны хичээлийн хөтөлбөрийн хүрээнд улс орныхоо түүх, соёлыг сурталчлан таниулах хөтөлбөр гарган ажиллаж байна. 

Нэгдүгээр сард АНУ-ын Гадаад харилцааны хүрээлэнгийн багш М.Саруул-Эрдэнэ тус сургуульд зочилж Монголын түүх, соёл, хэл бичгийн талаар мэдээлэл өгч, Алунгуа эхийн домгийг ярьж сонирхуулсан аж.

Дэлгэрэнгүйг: http://saruul.niitlelch.mn/content/7585.shtml

Энэ сард Зураач, барималч Н.Ганхуяг Бурханы шашины соёл, урлагын талаар хичээл орж, цам бүжгийн утга санааг тайлбарлан таниулжээ. Хичээлийн төгсгөлд хүүхдүүд цамын баг зохион зурж, ямар утга, сайн санааг илэрхийлэн зурснаа тайлбарлаж ярилцсан байна. 

Энэ хөтөлбөр 6 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд ЭСЯ-ны зүгээс Монголын мэргэжлийн уран бүтээлчид, оюутнуудтай хамтран монгол бүжиг зааж, уур амьсгалын өөрчлөлтийн талаар манай улсын хэрэгжүүлж буй бодлогыг таниулах зэрэг арга хэмжээг явуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Хөтөлбөрийн төгсгөлд сурагчид ЭСЯ-нд зочилж жилийн турш сурсан мэдсэн зүйлээ үзүүлж сонирхуулах бөгөөд 6 дугаар сард болох “Model UN” хөтөлбөрт Монгол Улсыг төлөөлөн оролцох аж.

www.Urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Оскар”-ын наадмын дараах үдэшлэгээс

16/03/2026

Жисүгийн жүжиглэх чадвар шүүмжлэлд өртлөө

16/03/2026

“KPop Demon Hunters 2”-ын шинэ ангийг хийж эхэлжээ

16/03/2026

“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд Б.Баттулга түрүүллээ

16/03/2026

“Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

16/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.