Энэ сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Лондон хотноо “Scoop London 2016” шоу болж өнгөрлөө. Тус шоунд загвар зохион бүтээгч Ж.Мандхай өөрийн урласан загварлаг ноолууран хувцсуудаа толилуулсан нь гадныхны анхаарлыг ихэд татжээ. Тэрээр 2014 онд Лондон хотноо “MANDKHAI CASHMERE” нэрийн брэндээ гаргаж байсан билээ. Ийнхүү монгол ноолуураар загварлаг хувцас урладгаараа олон улсад таниулж яваа Ж.Мандхайдаа цаашидын уран бүтээлд нь амжилт хүсье. Загвар зохион бүтээгч Ж.Мандхай
Зохиогч: Урлаг
Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 26. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 19. Сугар гараг. Тэргүүн дагуул одтой, 5 шар мэнгэтэй шар бар өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох.Шүтэн барилдлага: Төрөхүй. Өдрийн наран 7 цаг 40 минутад мандан, 18 цаг 27 минутад жаргана.
02 дугаар сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Завхан голын эхээр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
ГЭРЭГ сэтгүүл, ТАГТАА хэвлэлийн газар хамтран шинэхэн гарч буй номын тойм, шүүмжийн тогтмол буланг толилуулж буй билээ. Хоёр долоо хоногт нэг удаа хүрэх энэ булангаараа бид номын зах зээлд гарч буй шинэхэн номуудаас сорчлон танилцуулж, шүүн хэлэлцэхийн хамт дотоодын болоод гадаад зах зээлд ид шуугиулж буй хамгийн уншуустай, чанартай номуудыг санал болгодог билээ. Энэ удаагийн дугаартаа бид зохиолч Дашийн Оюунчимэгийн шинэхэн хэвлүүлсэн “Оройн ганц мод” романыг онцгойлж байна.
Цогт тайжийн дүрээр бидний зүрх сэтгэлд үлдсэн Ц.Цэгмид хэмээх энгүй нэгэн эрхэмийг мэдэхгүй хүн тун ховор. Түүний бага хүү жүжигчин Ц.Төмөрхуягийг шударга шулуун зантай, авьяаслаг жүжигчин гэдгийг хэн хүнгүй мэднэ. Өдгөө түүний бүтээсэн дүр нь хүмүүсийн сэтгэлд хүрч чаддаг.
Тэгвэл энэ авьяастан өнөөдрийг хүртэл Гавьяат цол аваагүй яваа мундагуудын нэг. Харин сошал хөгжсөн энэ үед Ц.Төмөрхуягт “МУГЖ” цол өгөхийг уриалж, хөдөлгөөнд өрнөөд байна.
Сүүлийн 3 долоо хоног олны өмнө гараагүй Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ын анхаарал татсан хэвээр байна. Тэрээр хамгийн сүүлд Ардын их хурлын чуулганы нээлтэд ч оролцоогүй нь таавар хэвээр үлдэв. Тэгвэл Өмнөд Солонгост түүнтэй үнэхээр адилхан хүний цогцос олдсон талаар мэдээлж эхлэв. Хэдийгээр уг талийгаач нь Ардчилсан Солонгосын удирдагч биш боловч залуу Ким хэрхсэн талаар олон таамаг хөвөрч байгаа аж.
Үсний засалтаа өөрчилж, өөр өнгөөр будах нь хүний төрхийг эрс өөрчилдөг. Ихэнх тохиолдолд тэдгээр “туршилт” сайн үр дүн авчирдаг ч хэзээ ч хийж болохгүй зүйлс ч бий. “Marie Claire” сэтгүүл ийн зөвлөж байна.
1. Хэтэрхий харлуулах хэрэггүй
