Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Т.Баттулга “Samsara-Тэртээх хоёр зүрх” драмын жүжгийн дүрээр үзэгчидтэй тайзнаас “уулзана”
Reels

Т.Баттулга “Samsara-Тэртээх хоёр зүрх” драмын жүжгийн дүрээр үзэгчидтэй тайзнаас “уулзана”

Урлаг Урлаг25/02/2025Шинэчлэгдсэн:25/02/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин Батушка буюу Т.Баттулга даруухан мөртлөө өөрт оногдсон дүрдээ чамбай тоглодог уран бүтээлч. Тэрбээр хошин урлаг ид хүчээ авч байх үед буюу 2006 онд СУИС-ийг төгсмөгцөө “Шинэ үе” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж, өдгөө “Мөрөөдлийн театр”-аар “овоглож” буй.

Дэлгэцийн уран бүтээлийн гараагаа “Буруу эргэлт” киногоор эхэлсэн түүнийг үзэгчид өдгөө “Эх орон дуудаж байна”, “Учрал”, “Төгс бүсгүйн зууч”, “Карантинд 21 хоног”, “Хамгийн чурал нь”, “Хадмын хайр”, “Гадны нөлөөгүй” гэхчилэн бүрэн хэмжээний уран сайхны кино, “Улаанбаатар, би чамд хайртай”, “Нарны жим” зэрэг телевизийн олно ангит кинонуудад бүтээсэн дүрүүдээр нь андахгүй.

Харин тайзны уран бүтээлийн тухайд тэрбээр “Шинэ үе” продакшны шоу тоглолтуудаас гадна “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлүүд, онцолбол 2019 онд “Дундын бүсгүй”, 2020 онд “Галзуу хот” шоу драмуудаар үзэгчидтэй “уулзсан”. Өнгөрсөн онд Т.Баттулга “Тод хувцастай эмэгтэй” уянгын драмын жүжгээр тайзны уран бүтээлдээ эргэн ирсэн юм. Тэгвэл ирэх гуравдугаар сарын 5-наас “Мөрөөдлийн театр”-ын тайз, дэлгэцийн 24 дэх уран бүтээл болох “Samsara-Тэртээх хоёр зүрх” драмын жүжгийн дүрээр үзэгчидтэй тайзнаас “уулзах” юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин У.Цогтбаярын төрсөн өдөр

18/06/2026
Reels Урлаг

Өнөөдөр залуу жүжигчин Ч.Түвшинтөгсийн төрсөн өдөр

15/06/2026
Reels Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин Д.Ганцэцэгийн төрсөн өдөр

08/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

GTA-6 тоглоомын үнэ 80 ам.доллароос эхэлнэ

25/06/2026

BTS хамтлагийн “Dynamite” дуу YouTube-д 2.1 тэрбум үзэлт давлаа

25/06/2026

Дэлхийн супер од Элтон Жон Монголд ирнэ

25/06/2026

Олон улсын музейн зөвлөлийн ээлжит хуралдаан Парис хотноо эхэллээ

25/06/2026

“Playtime festival 2026”: Наадмын оргил өдрийн буюу 1 өдрийн тасалбар борлуулагдаж эхэллээ

25/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.