“Дэлхийн энхийн их наадам” ТТБ, “Монголын уламжлалын академи”, “Дэлхийн энх тайвны зөвлөл” зэрэг Монгол дахь энх тайвны байгууллагууд өөрсдийн нэгдмэл үнэлэмжийг илэрхийлсэн дээд шагнал “Энхийн шагнал”-аа гардуулжээ.
Зохиогч: Урлаг
ХОНЬ
Бүх ордуудаас илүү зөвхөн энэ ордныхонд тэрхүү нууцлаг ертөнцтэй холбогдох, мэдрэх чадвар байгалиас заяасан. Өөрсдөө энэ чадвараа нээн илрүүлж, мэддэггvй ч энгийн үедээ тааж, зөгнөж хэлсэн зvйл нь ихэвчлэн үнэн байдаг аж. Гэрэл зураг болон эд зүйлээс тухайн хүний талаарх мэдээллийг авч чаддаг. Хонины ордныхон ус болон хувцасанд сайн, муу аль ч энергээ шингээж чаддаг. Муу санасан хүнийхээ эдлэж, хэрэглэж буй зүйлд нь өөрийн мэдэлгvй эсрэг энергээ шингээж чаддаг аж. Энэ ордныхон ямар ч хүний нүд рүү нь хараад л өөрөөс нь юу хүсч буйг мэдэж чадна.
-Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд лам, зурхайчид үзүүлж, мэргэлүүлж ид шидийн бүхий л домыг хэрэглэж байж санаа нь амардаг.
Монголд поп опера урлагийн өнгийг тодорхойлж Монголын урлагт өөрсдийн орон зайг бий болгосон “Увертюра” хамтлагийн залуучууд сонсогч фенүүддээ бэлэг барихад бэлэн боллоо. Тэд өөрсдийн мөрөөдлийн нэгэн чухал хэсэг болох “Надад үлдсэн найз” мюзиклээ тоглох гэж байгаа бөгөөд тоглолт энэ сарын 22, 23, 24-ны өдрүүдэд “Улсын драмын эрдмийн театр”-ын тайзнаа болно.
Улсын Филармони 2016 оны 01, 02 – р сард монгол хөгжмийн бүтээлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж урын санг баяжуулах, иргэдийн үзвэр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж үндэсний соёл, уламжлалт бахархалыг бий болгох, ТВ, Радио, цахим орчин дахь Монгол хөгжмийн бүтээлийн эзлэх хувийг нэмэгдүүлэх, монгол бүтээлийг дэлхийн зах зээлд сурталчлах зорилго бүхий “Монгол уран бүтээл” төслийг хэрэгжүүлж байна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей үүсэн байгуулагдсаны 50-н жилийн ойд зориулан үзэгч та бүхэнд сар шинийн өмнө “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэнгээ нээж байна.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 22. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 13. Сугар гараг. Хэрцгий охин одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй, харагчин туулай өдөр. Өдрийн барилдлага: Идэр.Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 25 минутад мандан, 17 цаг 25 минутад жаргана.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр 30-35 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газар болон Дарьгангын тал нутгаар 30-35 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 23-28 градус хүйтэн байна.
З.Баянсэлэнгийг Барилга хот байгуулалтын сайд гэдгийг та бүхэн мэднэ. Сайд маань энэ салбарыг авч явах гэж зүтгэж л яваа байлгүй. Чөлөөт цагаараа юу урилгаар уу саяхан болсон киноны нээлтэд ирж, аймшгийн киног сонирхож байх үеэрээ манай дуранд ийнхүү дуссан юм.
АПУ Трейдинг компани Олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо болох ISO 9001:2008 стандартыг хангаж SGS олон улсын баталгаажуулалтын байгууллагаас БАТЛАМЖАА гардан авлаа. ISO 9001:2008 нь Олон улсын Чанарын удирдлагын тогтолцооны стандарт бөгөөд эцсийн бүтээгдэхүүн (бараа, үйлчилгээ)-ийг баталгаажуулхаас гадна бүтээгдэхүүн боловсруулах үйл явцыг илүү анхаардаг билээ.Тус стандартын гол зорилго нь тухайн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бий болгоход тогтмол чиглэдэг гэсэн баталгааг хэрэглэгчдэд өгдөгт оршдог билээ.
Хувцас загварыг урлахуй…
