Зохиогч: Урлаг
Монголд поп опера урлагийн өнгийг тодорхойлж Монголын урлагт өөрсдийн орон зайг бий болгосон “Увертюра” хамтлагийн залуучууд сонсогч фенүүддээ бэлэг барихад ердөө хоёр хоног үлдээд байна. Тэд өөрсдийн мөрөөдлийн нэгэн чухал хэсэг болох “Надад үлдсэн найз” мюзиклээ тоглох гэж байгаа бөгөөд тоглолт энэ сарын 22, 23, 24-ны өдрүүдэд “Улсын драмын эрдмийн театр”-ын тайзнаа болно.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 21. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 12. Бархасвадь гараг. Гөрөөсөн толгой одтой, Таван шар мэнгэтэй, хар бар өдөр. Өдрийн барилдлага: Хотол чуулган. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 38-40 градус, бусад хэсгээр 31-33 градус, өдөртөө 25-27 градус хүйтэн байна.
Монгол Улсын Филармони иргэд олон нийтийн урлаг гоо зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Хөгжмийн боловсролын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд энэ онд зургаан төслийг хэрэгжүүлэх болсон талаар олон нийтэд мэдээлэл хүргэв.
Өчигдөр Тэнгис кино театрт “Кино цамхаг” студийн бүтээл “Ороолон” уран сайхны киноны нээлт боллоо.
Тус студи нь аймшгийн төрөл жанрын уран бүтээлээр дагнасан Монголын цорын ганц студи бөгөөд өмнө нь “Зоорь”, “Хүүхэлдэй” зэрэг аймшгийн киног бүтээж, үзэгчдээс нэлээд өндөр үнэлгээ авч байсан билээ.
Сүүлийн үед нээлтээ хийж буй олон киногоор дамжуулан шинэ залуу чадварлаг жүжигчид цөөнгүй төрөн гарах болсон. Тэгвэл кино бүтээгчдийн дунд нэлээдгүй эрэлттэй байгаа “Хөгжилтэй гэр бүл” киноны Сувдгэрэлийн дүрээр олонд танигдсан жүжигчин Ц.Эрдэнэцэцэгийг кино сонирхогчид маань андахгүй танина.
Монголын нийтийн дууны томоохон төлөөллүүдийн нэг дор нэгтгэсэн “Монгол түмний аялгуу” тоглолт энэ сарын 23-нд 19:00 цагаас ганцхан удаа болох гэж байна.
Их Британийн иргэн Дайана, Тони Роулс нар Болгар улсад 2007 онд ирсэн бөгөөд өлсөж үхэх гэж байгаа амьтдад туслах ашгийн бус байгууллага нээсэн бөгөөд Халис хэмээх нохойг асарч өөрсдөө тэжээж байгаа ажээ.
