Зохиогч: Урлаг
Мөсөөр урлгийн бүтээл хийнэ гэдэг чамгүй авъяас шаардсан зүйл. Мөсөөр сийлбэр хийх өдгөө дэлхий дахинаа урлаг болон хөгжсөөр байгаа юм. Тэгвэл өнгөрөгч 12 дугаар сард Хятад улсад зохион байгуулагдсан олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд манай улсын баг тамирчид эхний гурван байрыг эзэлж бахдам амжилтыг гаргалаа. Тэмцээнд нийт зургаан орны 15 багийн 45 уран бүтээлч оролцсон байна. Эх орныхоо нэрийг мандуулж яваа тамирчиддаа баяр хүргээд илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
ЮНЕСКО байгуулагдсаны 70 жилийн ой, соёл иргэншлүүдийн хооронд хэлхээ бий болгох холбооны 10 жилийн ойг тохиолдуулан Францад дэлхийн хөгжимчдийн нэгдсэн тоглолт боллоо. 21 орны 32 хөгжимчин хамтран дэлхийн сонгодог бүтээлүүдээс толилуулсан тоглолтод эх орноо төлөөлөн Улаанбаатар чуулгын эвэр бүрээчин О.Чинбат болон морин хуурч Э.Цолмон, бөмбөрчин Б.Ганхүлэг нар оролцжээ.
Америкт Gallup гэж олон нийтийн санаа бодол, үнэлэмжийг хэмжиж үе үе дүгнэдэг нэгэн лут институт буй. Зөвхөн улс төр, улс төрч, гадаад бодлого, цэргийн үйл ажиллагааг нь дүгнэдэг бус улс орнууд, ард түмнүүдийн аз жаргалын үзүүлэлт, сэтгэл хөөрөл, баясал зугаацал гээд бүгдийг нь хуу үнэлж дүгнэдэг нь бидэнд ашигтай мэт. Хэдийгээр Gallup нь Монголыг тойрч гараад байдаг боловч монголчууд бид дэлхийд хэн бэ, дэлхий биднийг хэрхэн үнэлж дүгнэдэг бол гэдэгт хариулт эрж хайхад сайтаас нь ухсан дараахи баримтууд чухал болов уу.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 8. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 29. Сугар гараг. Онгоц одтой, 9 улаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Авахуй. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана.
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, өмнөд хэсгээр багавтар үүлтэй. Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 20-25 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө Туул, Тэрэлж голын сав, Дарьгангын талаар 16-21 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.
Настай хүмүүсийн насны тоо гүйцэж, нас барах нь дөхсөн шинж тэмдэг бүр таван жилийн өмнөөс мэдэгддэг гэж америкийн эрдэмтэд баталж байна. Энэ нь тэд ердөө л үнэр ялгах чадвараа алдаж эхэлснээр мэдэгддэг гэнэ.
