Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Цаг агаарын урьдчилсан мэдээ
Дуу хөгжим

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Урлаг Урлаг08/01/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
18258f514ab913a8original1632090642016-01-08-09-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, өмнөд хэсгээр багавтар үүлтэй. Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 20-25 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө Туул, Тэрэлж голын сав, Дарьгангын талаар 16-21 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-17 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 25-30 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Хэрлэн голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дэвид Гилморын гитар 14,6 сая ам.долларын үнэ хүрлээ

17/03/2026
Дуу хөгжим Урлаг

“XMF 2026” анх удаа “Монгол шилтгээн”-д хоёр өдрийн camping format-аар зохион байгуулагдана

17/03/2026
Дуу хөгжим Урлаг

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026

Унших соёлыг өвлүүлэгч, дэлгэрүүлэгч цэцэрлэгүүдийг шалгаруулав

18/03/2026

13 үе дамжсан товшуур хөгжим

18/03/2026

Дрис Ван Нотеноор овоглох гар урлалыг дэмжих сан байгуулна

17/03/2026

Дэвид Гилморын гитар 14,6 сая ам.долларын үнэ хүрлээ

17/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.