Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»“Монголын музей-100 жил” хүндэтгэлийн хурал боллоо
Музей

“Монголын музей-100 жил” хүндэтгэлийн хурал боллоо

Урлаг Урлаг24/12/2024Шинэчлэгдсэн:24/12/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр /2024.12.24/ Монгол Улсын Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.

1924 оны арванхоёрдугаар сард үндэс сууриа тавьж олон нийтэд үйлчилж эхэлсэн Монголын музейн салбар нь эдүгээ 400 орчим музейг эгнээндээ нэгтгэсэн олон зуун ажилтан албан хаагчдтай соёлын томоохон салбар болжээ.

Монгол улс 2021 онд “Музейн тухай хууль” баталсан Азийн цөөхөн орны нэг билээ. Музей гэж соёлын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус соёл, эрдэм шинжилгээний байгууллага юм. Энэхүү ойг Соёлын сайдын А/478 тушаалыг үндэслэн Монголын төрийн болон орон нутгийн өмчийн музей, галерей, байгууллагын, хувийн өмчийн музей, мөн төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд хамтран тэмдэглэв.

Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсны 100 жилийн ойг бүх музей “Музейн тогтвортой хөгжил-нийгмийн сайн сайхны төлөө” уриан дор түүхэн хөгжлийн ололт амжилтаа дүгнэн цэгнэж, үнэт зүйлсээ илэрхийлсэн үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн ирээдүйн хөгжлийн чиг хандлагаа тодорхойлж өнөөдрийн үзэгчдэд дэлхийн түвшний музейн үйлчилгээг хүргэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаагаар дамжуулан нийгмийн сайн сайхан хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах эрмэлзлэлээр энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлж байна.

100 жилийн ойн хүндэтгэлийн хуралдаанд улс орон нутаг, төр хувийн хэвшлийн музейн 700 гаруй төлөөлөгчид эх орны өнцөг булан бүрээс хуран цуглаж, хуралдааны үндсэн илтгэлийг “Монголын музейн 100 жил шинжлэх ухааны оролцоо” сэдвээр ШУА-н Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, “Музейн хөгжил: Бодлого ба чиг хандлага” илтгэлийг Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын сайд Ч.Номин нар хэлэлцүүлжээ. Мөн “Нүүдэлчдийн музей” баримтат уран сайхны киноны нээлтийг хийсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Халхын Эрдэнэ бишрэлт Засагт ханы тамгыг мөнгөөр цутгажээ

26/01/2026
Музей Урлаг

Увс аймгийн музейн байгалийн танхимыг шинэ чихмэлээр баяжуулав

23/01/2026
Музей Урлаг

“Чингис хаан” үндэсний музей олон улсын өвийн хүрээлэнтэй хамтарна

21/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мексикийн ерөнхийлөгч BTS хамтлаг улсад нь илүү их тоглолт хийхэд туслахыг БНСУ-ын ерөнхийлөгчөөс хүсжээ

28/01/2026

“Minecraft”, “Fortnite” тоглоомуудыг “донтолт үүсгэсэн” гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ

28/01/2026

Оёдолчны алдаанаас болж гунигтай төрхтэй болсон морин чихмэл тренд болж байна

28/01/2026

Кристен Стюарт Трампаас болж АНУ-ын кино урлагийг орхиж байна

28/01/2026

БНСУ-д Монголын уран сайхны болон баримтат кинонууд цувралаар гарч эхэллээ

28/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.