Францын ТВ-ийн “Touch pas a mon Sport” гэдэг алдартай шоугаар дэлхийн №1 хөлбөмбөгчин Криштиан Роналдуг марокка боксчин эртэй гей харьцаатай гэдгийг албан ёсоор мэдэгдсэн нь бөөн шуугиан дэгдээжээ. Шоуны хөтлөгч Даниэл Риоло “Криштиан тэр хоёрын харьцааг найз нөхдийн гэхэд дэндүү дотно, Роналду долоо хоногт 2-3 удаа боксчинтой уулзахаар 25 сая долларын онгоцоороо Марокка явж байна, бүр найзынхаа зөвлөсний дагуу хамрынхаа хэвийг засуулах гоо сайхны хагалгаа хийлгэсэн нь энэ зүйлийг батлаад байгаа бус уу” гэжээ. Роналдугийн амраг эрийг Бадри Хард гэдэг гэнэ.
Зохиогч: Урлаг
“Аль болох олон мал сүргийн бэлчээр болъё” хэмээн чинээгээрээ сунан тогтсон Борнуруу даруухан. Ар хормойг хөвөөлөн урсах горхийг Хөөвөрийн гол, энгэр бэлийг эмжин жирэлзэх горхийг Гашууны гол гэнэ. Хоёр голын айлууд “дундын өмч” ганц Борнурууныхаа ар өврийн дулаахан жалгуудын нөмрийг бараадан саахалт өвөлжөөд, зундаа хоёр тийш салж Хөөвөр Гашууны голд хуваагдан зусна. Гашуун Хөөвөр хэмээх хоорондоо бэсрэг зайтай орших хоёр горхинд тэр хавийн мал сүрэг багтаж цөхөн шавж ус булаацалдана. Ус ихтэй нутгийнхан Гашуун Хөөвөрийн голыг Гашуун Хөөвөрийн шуудуу гэж басамжилна. Шуудуу гэсэнд төрөлхийн омголон хөөвөр гашууныхан дургүй. Шуудуу байтлаа өчнөөн түмэн сүрэг ундлаа юу гэх тэдний шартай зан олон малаас нь угшилтай байх. Тарчиг ус охорхон ургамалтай энэ нутагт мал сүрэг хэзээ язаанаас багширна. Жаахан хойшоо гол горхи ой мод жигдэрч өвс ногоо өтгөрөөд ирмэгц мал цөөрчихнө. Энэ хоёр шуудууны мал сүрэг тус тусдаа хангай газрын нэг сумын малаас ч хавьгүй олон.
Монгол ёс заншил, соёл урлаг гэдэг юутай ч зүйрлэшгүй гайхалтай. Тэгвэл бид энэхүү өөрсдийн өв соёлыг багтаасан үндэсний урлагаа гадны оронд сурталчилж дэлхийд таниулах нь юутай чухал билээ. Сүүлийн жилүүдэд манай соёл урлагийнхан энэ тал дээр түлхүү анхаарч гадаад дотоодын олонч тэмцээн уралдаад үндэсний урлагаа гайхуулж, бишрүүлээд авсан билээ.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 15. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 4. Ангараг гараг. Яруу эгшигт одтой, 6 цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр.
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.
2015 оны 12 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын сав газраар 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
И.Төгс “Хүний зовлон сонсохоороо ойлгож чаддаггүй, их хатуу хүн болж байгаа”
Барилгачин, баргил хоолойтой А.Отгонбаярыг өдгөө танихгүй хүн үгүй бизээ. Тэрбээр “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцож 32 шилдэг оролцогчийн нэгээр үлдэж, дөрөвдүгээр байрыг эзэлсэн.
“MGL MEDIA GROUP”-ын харъяа урлаг, соёлын мэдээ мэдээллийг нэгдсэн www.URLAG.mn сайт нь 2009 оны 12 сард нээлтээ хийн өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ.
Өчигдөр “Авьяаслаг монголчууд” шоуны финалын шатны шалгаруулалт болж ард түмний сонгосон ялагчаар Дархан-Уул аймгийн хөгжмийн “Эгшиглэнт чимээ” хамтлаг шалгаран 100.000.000 сая төгрөгийн эзэн болсон. Үүнтэй холбогдуулан тус xамтлагийн багш С.Жамъяанхоролыг Дархан-Уул аймгийн Боловсролын газраас Монгол улсын гавьяат багш цолонд тодорхойлжээ.
Сүүлийн сар гаруйн хугацаанд сошиол ертөнцөөр “Мартагдашгүй” тоглолт дахин тайзнаа тоглоно хэмээн залуусын дунд хүлээлт үүсгэсэн билээ. Тэгвэл энэ сарын 18-нд баасан гаригт “Castle” клубын нээлтэнд зориулж долоон хамтлаг нэгдэн тоглох болсон талаарх хэвлэлийн бага хурал Монголын урчуудын эвлэлийн “Best art gallery”-д боллоо. Уг хэвлэлийн бага хуралд уран бүтээлчид болоод “MGL AGENCY”, “MIRACLE ENTERTAINMENT”, “MGL” media group, “CHUBA” дизайн, “MGL engineering & construction” төлөөллүүд оролцов.