Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»“Тэнгэрлэг туульс”-ыг Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгааны дуун хөрвүүлгээр, шинэ дүр төрхтэйгөөр уншигчдад хүргэлээ
Утга зохиол

“Тэнгэрлэг туульс”-ыг Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгааны дуун хөрвүүлгээр, шинэ дүр төрхтэйгөөр уншигчдад хүргэлээ

Урлаг Урлаг12/12/2024Шинэчлэгдсэн:17/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хомэрийн их хөлгөн туульс “Илиада”, “Одиссэй” бүтээлүүдийг орчуулан, Монголын уншигчдад өргөн барьснаар утга зохиолд шимтэгсдийн эчнээ мэдэх Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгаан шинэ номоороо уншигчидтай дахин “уулзаж” байна. Тодруулбал, Данте Алигьеригийн “Тэнгэрлэг туульс”-ыг Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгааны дуун хөрвүүлгээр, шинэ дүр төрхтэйгөөр “Монсудар” хэвлэлийн газар эрхлэн гаргаж, номын нээлтийг өнөөдөр /2024.12.12/ хийлээ. Нээлтийн үеэр Д.Цахилгаан “Бүхэлдээ энэ цагийн залуу хүмүүст зориулсан зууч” хэмээн эл бүтээлээ онцолсон юм. Түүнчлэн “Өөр лүүгээ харах, өөрийн сайн мууг таньж мэдэх, түүгээр дамжуулан өнөө үеэ таних залуу хүнд хүрэх учиртай бүтээл” хэмээсэн.

Сонирхуулахад, XIV зууны агуу зохиолч Данте Алигьери 1307-1321 оны хооронд “Тэнгэрлэг туульс”-аа бичсэн байдаг. Уг суут бүтээл нь өгүүлэмж, агуулга, зохиомж, хэлбэрийн талаасаа Өрнөдийн уран зохиолд бичлэгийн шинэлэг аргыг үүсгэсэн учраас хойч үеийн уран бүтээлчдэд ихээр нөлөөлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Оросын агуу зохиолч Лев Толстойн эшлэлүүд

09/09/2026
Утга зохиол Урлаг

“Аарууру” тууж уншигчдын гарч хүрч байна

09/09/2026
Дуу хөгжим Урлаг

Фредди Меркьюригийн нууцлаг дурсамжийг дэлгэх шинэ ном хэвлэгдэнэ

01/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мег Райаны “You’ve Got Mail” киноны 90-ээд оны загвар намрын хувцасны чиг хандлагыг тодорхойлж байна

10/09/2026

BTS хамтлаг дахин дээд амжилт тогтоов

10/09/2026

Жүжигчин Колин Фёрт 66 нас хүрлээ

10/09/2026

Францын Ривьера дахь музейгээс Ренуарын зургууд алдагджээ

10/09/2026

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.