Зохиогч: Урлаг

Хүн бүрт аз жаргал баяр хөөр бэлэглэдэг шинэ жилийн баяр болоход цөөхөн хоног үлдээд байна. Тэгвэл жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Болор мөнгөн өвөл” шинэ жилийн баярын цэнгүүн энэ жил долоо дахь жилдээ 12 дугаар сарын 26-ны өдөр 19:00 цагаас “SS” club-д зохион байгуулагдах гэж байна.

Read More

Цөөрмийн усанд үймцэх загасыг ажиж зогссон Жуан багшаас нэг хүн “Энэ загаснууд яаж байгаа бол?” гэж асуув. “Эднүүс жаргаж байна” гэж Жуанзы хариулав. “Та эдний дотор орсон биш жаргаж ч байгаа юмуу, зовж ч байгаа юмуу яаж мэднэм?” гэхэд мэргэн өтгөс “Чи миний дотор ороогүй байж намайг мэдэхгүйг яаж мэднэм?” гэж хариу асуужээ.

Read More

Үзэгчдийн дунд хэдийн хүлээлт үүсгээд байгаа нэгэн тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр болно. Тодруулбал нэгэн үеийн долоон хамтлаг “Сүнс”, “Номин талст”, “Салхи”, “Guys”, “Freezone”, “Хар сарнай”, “Нисванис” нарын хамтарсан “Мартагдашгүй” тоглолт энэ сарын 18-нд зохион байгуулагдахтай холбогдуулан тоглолтын уран бүтээлчид болон зохион байгуулагчид өнөөдөр 12:00 цагаас уран зургийн галерейн “Best art gallery”-д хэвлэлийн хурлаа хийж тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх нь ээ.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 14. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын 3. Сумъяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, 7 улаан мэнгэтэй хөх хулгана өдөр.

Read More

Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

2015 оны 12 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Говь болон төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 16-21 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын сав газраар 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Read More

Ахимаг настай боловч өндөр хэргэмтэй нөхрөө эзгүйчлэх дуртай нэгэн залуу эхнэр байжээ. Нөхөр ноёр нь хэд хоногийн хугацаагаар анд явж гэнэ. Нэг өдөр залуу хатан хийх, хэлэх юмаа олж ядан, гаран орж гаран, доноголзож зогстол тэднийд нэгэн залуухан бадарчин иржээ.
Бадарчин залуу ч бас яггүй зальтай, хүүхэмсүү эр байж. Залуу хатагтай үе тэнгийн насны зочин ирсэнд ихэд баярлан хоол унд бэлтгэн хонож нойрсоод явахыг хүсчээ. Залуу хатны анхаарал татсан өөр нэг зүйл гэвэл зочин өврөө суйлан ам хэрийн сайхан халиу гаргаж ирээд хацар, нүүрээ арчиж байжээ.
Залуу хатан зөвхөн хормойн явдалд дуртай төдийгүй бас эд мөнгөний шуналтай хүн юмсанж. Тэгээд хос залуу бие биенээ сайн ойлгосон учир шөнийн турш жаргалаа эдэлж хоножээ. Бадарчин ч сэтгэл нэн ханамжтай байсан учир шөнө мөнөөх халиугаа хатанд бэлэглэн түүнээс өндөр үнэлэлт авсан байна.

Read More