Төв аймгийн Зуунмод сумаас 10 км зайд байрлах “Майдар эко хот” төслийн талбайд өчигдөр /2019.05.07/ Монголын үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслол боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, “Монгол кино үйлдвэр”-ийн захирал Ж.Солонго, Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн болон Монгол Улсад ирсэн Холливудын жүжигчин, найруулагчид, Монголын кино урлагийн алдартнууд, олон нийтийн төлөөлөл оролцов.
Зохиогч: Урлаг
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, “Морин хуур” наадмын тэргүүн шагналт, яруу найрагч, сэтгүүлч Сумьяагийн Амартайван өнөөдөр /2019.05.08/ “Морьтны тэнгэр” номын нээлтээ “Интер ном” их дэлгүүрт зохион байгууллаа.
Франц бүсгүйчүүдийн эрүүл, эрхэмсэг байдлын үндсийг эрүүл мэндийн даатгалаар нь аль 1985 онд шийдэж өгчээ. Төрсний дараах нөхөн сэргээх эмчилгээ хийгдээгүйн улмаас 3 эмэгтэй тутмын 2 нь шээс задгайрах, давсаг унжих, цагаан мах урвах, цаашлаад бэлгийн дур хүсэл буурч түүний хам шинж бүхий бусад өвчнөөр өвчилдөг бөгөөд, ийм өвчлөгсдийн тоо Монгол улсад газар авч байна.
Найман орны уран бүтээлчид хамтран тоглосон “Монголиан Коннекшн” уран сайхны кино Казахстан улсын кинотеатруудаар гарч эхэлжээ. Монголын кино урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах “Cinema Awards-2019” ёслолын ажиллагаа энэ сарын 2-нд Шангри-Ла зочид буудалд болж, шилдгүүдээ тодруулсан.
Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 94 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслол боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ, Засгийн газар, Нийслэлийн удирдлагаууд, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар, дүүргүүдийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтэн, ажилтнууд, хүүхдийн байгууллагын үе үеийн төлөөлөл оролцсон юм.
Төрийн шагналт, Ардын уран зохиолч, их эрдэмтэн, зохиолч Ц.Дамдинсүрэнгийн хөшөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэлээ. Хөшөөг Монголын урчуудын эвлэлийн хорооны шагналт, барималч А.Очирболд таван метрийн өндөртэйгөөр урлажээ. Ц.Дамдинсүрэн агсны хөшөөний нээлтийн арга хэмжээг өнөөдөр /2019.05.09/ морин цагт эхлүүлэв.
Дэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байна. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23, 24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглох нь ээ.
ХБНГУ-д жил бүр зохиодог “Норд Арт” Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд манай улсын 23 уран бүтээлч 53 бүтээлээр оролцохоор болжээ. Үзэсгэлэн 21 дэх удаагаа болж байгаа бөгөөд Европт томд тооцогддог. Энэ жилийн “Норд Арт” үзэсгэлэнд манай уран бүтээлчид “Хөрстөд оршихуй: Хүршгүйтэй учрахуй” сэдвийн дор уран зураг, уран баримал, каллиграф, видео арт төрлийн бүтээлээс үзүүлэх юм байна. Соёлын элч, соёл урлагийн менежер О.Оюунтуяа, урлаг судлаач, менежер Ж.Бодьбаатар нар “Норд Арт”-ынхантай нэг баг болж ажиллах аж.