Бүгд Найрамдах Узбекистан улсын “Гар урлалын холбоо” ТББ-аас 2019 оны 9 дүгээр сарын 10-аас 15-ны өдрүүдэд тус улсын эртний хот Кокандад “Олон Улсын гар урлалын анхдугаар наадам”-ыг зохион байгуулах гэж байна. Энэхүү наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох гар урлаачдыг өргөнөөр оролцохыг урьж байна.
Зохиогч: Урлаг
Бүгд Найрамдах Болгар Улсад төвтэй Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадмын сүлжээ системийг /World Championship System of Folklore-WCSF/ дэлхий даяар нэвтрүүлж байгаа бөгөөд Ази тивийн салбар наадмыг Монгол Улсад зохион байгуулах албан ёсны зөвшөөрлийг 2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар болон “Арт–Лар ТББ” хамтран авсан. Энэ ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/804 тоот тушаалаар “Азийн ардын урлагийн их наадам”– ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах, хугацаа болон зохион байгуулах хорооны дарга, гишүүдийг баталсан юм.
Уянгалаг сайхан хоолой, цаг үеэ мэдэрсэн уран бүтээлээрээ олны анхаарлыг татдаг дуучин Насаагийн шинэ дуу саяхан мэндэлжээ. Амьдралын үнэ цэнэ болох хайрын тухай өгүүлэх энэ дуунд нэгнээ үүрд хайрлаж, үүрд жаргахыг сануулсныг та анзаарсан байх. Хүний амьдралын мартагдашгүй мөчийг гайхалтай мөнхөлдөг “Титэм” хуримын салоныхон хамтран ажиллаж Насаагийн “Үүрд хайрлах”-ын үнэ цэнийг бас мэдрүүлжээ.
БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Хималчули Гурунг, ЮНЕСКО-ийн Төв оффисын соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Рейко Ёшида болон бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар соёлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар харилцан мэдээлэл өглөө.
Зохиолч Ц.Ууганбаярын “Үхлийн хайч” номын “Хажуу өрөө өгүүллэгээс сэдэвлэн “Очир фильм”-“Гэрэлтэй цонх” студи хамтран бүтээсэн “Орилоон-2” кино тавдугаар сарын 03-наас эхлэн бүх кино театрын дэлгэцнээ гарч үзэгчдийн хүртээл болж байгаа билээ.
Дуучин Хүрэлээ хоёр дах бие даасан тоглолтоо “Мөрөөдлийн зүг” нэртэйгээр тавдугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар Паласын концертын их танхимд толилуулахаар болсон билээ. Тэрбээр үзэгч түмэндээ бэлэг бэлдсэн гэнэ шүү. Тухайлбал, тоглолтын азтай үзэгчийг тодруулж Мөрөөдлийн Нөүтбүүк- 1, Мөрөөдлийн Гар утас- 1, Мөрөөдлийн “Зусланд” амрах эрхийн бичиг-1, Мөрөөдлийн “Аялах” эрхийн эзэд болохоос гадна тасалбар худалдан авсан хэн бүхэнд “Санрэй” салонаар 20 хувийн хөнгөлттөй үйлчлүүлэх эрхийн бичиг дагалдах юм.
“Хаадын тоглоом” цувралын сүүлийн бүлгийг дэлхий дахин амьсгал даран, анхааралтай үзэж байна. Энэ киноны фэнүүд бүх баатраа сайн таньдаг, ямар чадалтайг нь ч мэднэ. Ингээд Imgur-ийн нэгэн хэрэглэгч Photoshop ашиглан, Хаадын тоглоом”-ын баатруудыг олимпын тамирчид болгон дүрсэлснийг сонирхоцгооё. Хэрэв Вестерост олимпийн наадам болбол иймэрхүү байх байсан болов уу.
Би 1992 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн юм. Манай анги тэр жилийнхээ зургаадугаар сард төгсөлтөө хийх байсан боловч багш маань гэнэт л гуравдугаар сарын эхээр төгсгөх болж, манай ангийнхан Хүүхэд, залуучуудын театр, Улсын дармын эрдмийн театруудад хуваагдаж очих боллоо. Хүүхэд, залуучуудын театрт манай Хүрлээ, Ганхуяг, Мягмаржав, Сарантуяа нар маань, Драмын театрт Дэмидбаатар, Оюундарь бид гурав, Бямбацогт маань өөрийнхөө хүсэлтээр Багануурын театрт хуваарилагдлаа. Манай ангийнханд бүгдэд маань азаар театрт ажиллах завшаан олдсон хэрэг. Анх тэгж л Драмын эрдмийн театрын босгыг даван орж, жүжигчин гэдэг замаар эргэлт буцалтгүй замнасан даа.