Дэлхийн урлаг соёлын салбарт Ази, тэр дундаа Солонгос уран бүтээлчид хүчээ авч байгаа энэ цаг үед “Dream High Mongolia”-гийн хамт олон цаг үеэ олсон тоглолтыг зохион байгуулахаар болоод байна. Энэхүү тоглолт нь “Kpop cover concert” юм.
Зохиогч: Урлаг
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагаа, урлагийн тоглолтыг 06-р сарын 01-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Тус үйл ажиллагааны албан ёсны нээлт 11:00 цагт болоох бөгөөд 17:00 цаг хүртэл “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм байна.
Дэлхий даяар олон сая үзэгчтэй “Game Of Thrones”-ийн эцсийн бүлгийн хамгийн сүүлийн ангитай долоо хоногийн мэнд! Гурван долоо хоногийн турш “Box office”-ийг тэргүүлсэн “Avengers: Endgame” нэг байраар хойш ухарчээ. Өнгөрсөн долоо хоногийн “Box office”-ийг “John Wick: Chapter 3 -Parabellum” кино 57 сая ам.долларын ашиг, орлогоор тэргүүлсэн байна.
“Student Miss Mongolia 2019” наадам энэ жил улсын хэмжээнд 5 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Таван жилийн ойдоо зориулж урьд жилүүдээс шагналын сан болон хамрах хүрээгээ өргөжүүлсэн бөгөөд өнгөрсөн жилийн тэргүүн мисс маань БНСУ-д зохион байгуулагдсан Дэлхийн оюутан мисс наадамд улсаа төлөөлөн маш амжилттай оролцоод ирсэн билээ. Энэ жил мөн адил тэргүүн мисс болсон оролцогч тус наадамд улсаа төлөөлөн оролцох эрхээр шагнагдах юм. Дашрамд дуулгахад тэмцээнд оролцох бүх зардлыг тэмцээний зохион байгуулагчид гаргадаг юм. Мөн шагналт байрын миссүүд гадаадад аялах эрх болон мөнгөн шагнал, хамтран ажиллах байгууллагын шагнал гэх мэт шагналуудын эзэн болдог билээ.
“Яг түүн шиг” шоуны найман оролцогчид арван дугаарын турш Монголын болоод дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн, тэдний дүрд хувиран өрсөлддөг нь үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг. Тус шоунд хэн нь яг түүн шиг байх бол гэх хүлээлт долоо хоног бүрийн Ням гариг бүр үзэгчдийн дунд үүсдэг. Тэгвэл шоуны гурав дахь дугаар өчигдөр /2019. 05.19/ олны хүртээл болж дуучин Б.Нацагдорж буюу Наки ялалт байгуулж фенүүдээ баярлууллаа. Тэрбээр ӨМӨЗО-ны дуучин С.Тэнгэрийн “heaven” дууг гайхалтай амилуулж шүүгчдээс өндөр үнэлгээ авсан юм.
Дэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байгаа билээ. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23,24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглоно. Тэгвэл тус хамтлагийн “Гэрэг” цомгийн дуунуудаас бүрдсэн тоглолтын өдөр хоёр азтан шалгаруулж, тасалбар олгох гэж байна.
Зөвлөлдөх уулзалтыг БСШУС-ын дэд сайд Г. Ганбаяр, ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Соёлын харилцааны газрын Африк, Ази, Австрали, Номхон Далай, Латин Америкийг хариуцсан хэлтсийн дарга Штефан Бухвальд нар нээж үг хэллээ. Хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг хоёр тал тэмдэглэлээ. Уулзалтаар хоёр орны Засгийн газар хоорондын 1997 оны соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулах талаар санал солилцож, одоогийн хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэлээ. Гёте институт, Францын институтийн сүлжээний нэг хэсэг болох БНФУ, ХБНГУ-ын хамтарсан Соёлын институтийг Улаанбаатар хотноо байгуулах асуудлыг судлах, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан зохион байгуулах арга хэмжээ болон соёл, боловсрол, спортын хамтын ажиллагааны хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар санал солилцлоо.
Эх үрсийн баярыг угтан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны тавдугаар сарын 25, 26-ны өдрийн 09.00-18.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.
“Мицубиши Азийн Хүүхдийн Еникки Фестиваль” хүүхдийн зургийн уралдааныг Ази, Номхон далайн бүсийн 24 оронд зохион байгуулдаг билээ. Уг зургийн уралдаан нь Монгол улсад 1993 оноос хойш 11 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэхүү зургийн уралдаан нь хэл соёл, зан заншлын өвөрмөц онцлогтой Азийн орнуудын хүүхдүүд “Миний амьдрал энд” сэдвээр Энники буюу өдрийн тэмдэглэл бүхий зураг зурж, түүгээрээ уламжлан дэлхийн хүүхэд багачуудтай ойр дотно танилцаж, амьдралынхаа аз жаргалтай мөчүүдийг хуваалцах сайхан боломж олгож байдаг.