Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 17. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 6. Ангараг гараг. Элдэв тэнгэртэн одтой, 7 улаан мэнгэтэй,улаагчин тахиа өдөр.
Зохиогч: Урлаг
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төв, говийн аймгуудын зарим нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын Ерөнхий удирдаач, МУСТА Намхайн Буянбаатар уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх гэж байгаа юм. Уг тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Тэрбээр ардын урлагийг хөгжүүлэх үйлсэд 30 гаруй жил өөрийн авъяас билэг, ур чадвар, бүхий л амьдралаа зориулан зүтгэж, Монгол төрийн Үндэсний их Найрал хөгжмийг мэргэжлийн өндөр түвшинд удирдан хөглөж яваа ерөнхий удирдаач юм. Мөн дэлхийн сонгодог болон үндэсний шилдэг бүтээлээр чуулгынхаа урын санг арвижуулан, мэргэжлийн уран бүтээлчдийг сургаж, мэргэшүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулан яваа хүндэт уран бүтээлч билээ.
Сайхан өгзөгтэй охид /Фото/
Та бидний сайн мэдэх “Хувь заяаны галт тэрэг”, “Хайрын сарнай”, “Найзууд”, “Бороо” зэрэг дуугаараа олноо танигдсан Эрдэнэтийн дуучин МУСТА Мөөжигийн “Хүсэл биелнэ” цомгийн баяр өнөөдөр боллоо. Түүний цомогт Хайрын сарнай, Чамайг үгүйлнэ, Найзууд зэрэг нийтдээ 12 дуу багтжээ. Hi Fi рекордаст болсон уг цомгийн баярт хүрэлцэн ирсэн эхний 50 үйлчүүлэгчид тэрбээр “Хүсэл биелнэ” цомгоо бэлэг болгон барьсан юм.
“Киви” Ука-“Мөрөөдөл бид-2” /New video/
Болгар төдийгүй дэлхийд нэрээ дуурсгасан алдарт зөнч Вангагийн зөгнөлийн талаар сонсоогүй хүн үгүй биз ээ. 1911 оны нэгдүгээр сарын 31- нд төрсөн Вангелия 12 настай жаахан охин байхдаа усанд явах зуур хэсэгхэн газар, богинохон хугацаанд болоод өнгөрсөн ер бусын элсэн хуйд өртжээ.
Гэнэт ухаан ороод сэрсэн түүний нүдэнд элс зайгүй шигдсэнээс гадна элсэн хуй түүнийг өөр газарт авчирсныг мэдсэн гэдэг.
“Honey moon” хамтлаг нь 5 жилийн ойн босгон дээрээ энэ онд анхны цомгоо амжилттай гаргаж, хэд хэдэн дуундаа клип бүтээлгэж, үзэгчдийн хүртээлд хүргэсэн билээ. Тэгвэл цомгийн ээлжит уран бүтээл болгож, “Тэр залуу” шинэ уран бүтээлээ танилцуулж байна. Дууны үг, аяыг хөгжмийн продюсер Оки бичсэн бол клипийг “V” студийнхэн хамтлагийнхны шинэ дүр төрхийг тодотгож, шинэ санаа тусган үзүүштэйгээр хийж гүйцэтгэжээ.
Сар бүр “Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг KFC –ийн хамт олон өнгөрөгч Бямба гарагийн 13:00-14:00 цагийн хооронд KFC Тэнгис салбарт бяцхан үрсдээ зориулан хүүхэлдэйн театрын үлгэрийн тоглолт, алиалагчийн хөгжөөнт тоглоом, утсан хүүхэлдэйн тоглолт үзүүлж жаргалтай нэгэн“Гэр бүлийн өдөр”-г тэмдэглэлээ.
