Зохиогч: Урлаг

Эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудал харьцангуй хожуу үед буюу XIX зууны эхэн үеэс эхлэлтэй юм. Чухам энэ үеэс эмэгтэйчүүд нийгмийн амьдралд татагдан орох эхлэл тавигдсан байдаг. Энэ үед эрэгтэй эмэгтэй хүйсийн тэгш байдлын тухай нийгмийн шинэ онол феминизмын үзэл санаа бий болж эмэгтэйчүүд эдийн засаг, нийгмийн амьдралд тэгш оролцох суурь тавигдсан байна.

Read More

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 70 гаруй уран бүтээлчид Солонгос улсад монгол сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлэхээр болсон тухайгаа мэдээллээ. Арваннэгдүгээр сарын 18-наас арванхоёрдугаар сарын 7-ныг хүртэл 20 хоног Монголын болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлүүд, дууриудыг тоглох юм байна.

Read More

Монгол улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд аялагч гэрэл зурагчид нэгдэн хамтарсан “Мэдрэхүйн хэлхээс” нэртэй үзэсгэлэнг Blue Moon арт галерейн танхимд толилуулаад байна. Өнөө үед монголд төдийгүй дэлхий нийтэд гэрэл зураг амьдрал, ахуй болон цаг хугацаанд салшгүй том орон зай эзэлж байгаа төдийгүй манай Монгол оронд сүүлийн жилүүдэд гэрэл зураг сонирхогчдын тоо хурдтай нэмэгдсээр байна. Гэрэл зургийг зөвхөн сонирхох төдийгүй мэргэжлийн түвшинд хүрээд байгаа.
Тус үзэсгэлэнд Б.Баяр, Г.ГанӨлзий, Э.Ганбаяр, Р.Гоцбаяр, Д.Октябрь, Ж.Чинбат, Х.Түшиг, Б.Тэмүүлэн, Н.Энхбат, Б.Эрдэнэбулган, А.Түмэнжаргал нар оролцжээ.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 17. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 6. Ангараг гараг. Элдэв тэнгэртэн одтой, 7 улаан мэнгэтэй,улаагчин тахиа өдөр.

Read More