Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»СТА дуучин Мөөжиг “Хүсэл биелнэ” тоглолтоо хийнэ
Нийгэм

СТА дуучин Мөөжиг “Хүсэл биелнэ” тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг16/11/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
94435e48f7cbf4a9d351a7b81d614b047615552182015-11-16-17-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Та бидний сайн мэдэх “Хувь заяаны галт тэрэг”,  “Хайрын сарнай”, “Найзууд”, “Бороо” зэрэг дуугаараа олноо танигдсан Эрдэнэтийн дуучин МУСТА Мөөжигийн “Хүсэл биелнэ”  цомгийн баяр өнөөдөр боллоо. Түүний цомогт "Хайрын сарнай", "Чамайг үгүйлнэ", "Найзууд" зэрэг нийтдээ 12 дуу багтжээ.  "Hi Fi" рекордост болсон уг цомгийн баярт хүрэлцэн ирсэн эхний 50 сонсогчидод“Хүсэл биелнэ” цомгоо бэлэг болгон барьсан юм.

 Мөөжиг буюу Мөнх-Эрдэнэ нь "Т.I" хамтлагийг 2004 онд үүсгэн байгуулсан бөгөөд 10 гаруй жил урлагт үнэнчээр зүтгэж, СТА хэмээх цолоор энгэрээ мялаасан авъяаслаг хөдөлмөрч дуучин билээ. Тэрбээр мөн энэ сарын 30-нд өөрийн бие даасан тоглолтоо Монгол бөхийн өргөөнд толилуулах гэж байгаа юм байна.   

 Мөөжиг дуучин бүтэн хараагүй бөгөөд түүний хүүд энэ өвчин удамшиж, мөн хараагүй төрсөн байдаг. Гэхдээ тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй ч сонсогч түмний сонсох, дуулах дуртай олон сайхан дууг бүтээсэн авъяастан. Хараагүй мөртөө амжилттай яваа, хөдөлмөрч уран бүтээлч манай улсын хэмжээнд хоёр гуравхан л бий. Тэдний нэг болох Мөөжгийн дуунуудыг бүгдээрээ, сонсож, бас дэмжих нь зүйтэй. Энэ ертөнцийг хардаг нь харахгүйгээ хөтлөөд, алхдаг нь алхахгүйгээ өргөөд, түүний сэтгэлийн гүнээс гарах аялгууг мэдрэн, сонсож,  аялгуут дуутай нэгэн оройг хамтдаа өнгөрүүлэх сайхан боломж байна.

11 сарын 30-нд болох “Хүсэл биелнэ” тоглолтын билетийг бөхийн өргөөний кассаар худалдаалж байгаа бөгөөд 19001950 үнэгүй хүргэж байгаа  юм байна.

Н.Ганчимэг

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  •  
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Шагдаржавын Магван Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ

06/07/2026
Нийгэм za za

Итали дизайны төгс цогцлоор сүндэрлэх “Их хүрээ” резиденс борлуулалтаа нээж, захиалгаа авч эхэллээ

02/07/2026
Нийгэм Урлаг

Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болдын санаачилгыг хотын удирдлага дэмжин, хамтран ажиллана

30/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ишдоржийн Одончимэг   Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

06/07/2026

Ц.Цэрэнболд  Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

06/07/2026

Х.Оюунбилэг Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

06/07/2026

Ц.Байгалмаа Монгол Улсын Гавьяат багш цол хүртлээ

06/07/2026

Батмөнхийн Сарантуяа Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

06/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.