Зохиогч: Урлаг

“Манай гэр бүл” халамжийн төвийн хамт олон болон бяцхан хүүхдүүдийн урласан гар урлалын бүтээлийн үзэсгэлэн худалдаанд Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Үзэсгэлэн худалдааны үеэр халамжийн төвийн 3-15 насны авъяаслаг жаалууд МУСТА Д. Хосбаяр, МУСТА Д. Ганцэцэг, МУСТА Д.Түвшинтөр нарын хамт урлагийн тоглолтоороо та бүхний мэлмий, сонорыг мялаах болно. Мөн The Square Grill & Pub-ын хамт олон таныг амтат зууш, ундаагаар дайлна. Бидний зохион байгуулж байгаа халуун сэтгэлийн хандивын үйл ажиллагаанд хүрэлцэн ирнэ үү! Үзэсгэлэн худалдаа 11-р сарын 21-ний Бямба гаригийн 14:00 цагт Централ Тауэр цамхагийн 3 давхарт байрлах The Square Grill & Pub-д болно.

Read More

Араншин олон янз. Сайхан муухай аашнаас хүний хорвоо бүрддэг. Зөөлөн энэрэнгүй араншин, мунхаг тэнэг араншин гээд тоолбол олон. Сэтгэл зүйчид араншинг ерөнхийд нь дөрөв хувааж бүдүүвчилдэг. Хувь хүний бодьгал араншин түмэн янз гэдгийг сэтгэл судлаачид сануулдаг бөгөөд заяасан төрөлхийн араншинг жолоодох хэцүүг ч тэд мөн анхааруулсан. Төрмөл араншингаа үндсээр нь өөрчлөх бараг бүтэшгүй гэдгийг ч нуугаагүй.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 18. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 7. Буд гараг. Булаагч одтой, 6 цагаан мэнгэтэй, шар нохой өдөр.

Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 8 цаг 23 минутад мандан, 17 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Read More

Ойрын хоногуудад цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Read More

МС Collection хамтлагийн гишүүн реппэр МВ -н “Анализм” дуундаа шинэхэн клипний уран бүтээлээ сонсогчиддоо хүргэхэд бэлэн боллоо. Энэхүү дуундаа өнөөгийн нийгмийн болж бүтэхгүй зүйлсийг өгүүлэхийг зорьжээ.

Энэхүү Анализм дуу нь 2012 онд хийгдсэн бөгөөд 2 ч удаа клипний зураг авалтаа авч олонд цацах гэж оролдож байсан ч аливаа шалтгааны улмаас хойшлогдож байжээ. Энэ удаад 3 дахиа зураг авч цоо шинэ өнгө төрхтэй, сошел ертөнцөөр дамжуулан төрийн түшээдэд дуугаа хүргэхээр зориг шулуудаж ээ.

Read More

МУСТА, жүжигчин Э.Ууганбаяр СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн бөгөөд мэргэжлээрээ амжилттай ажиллаж яваа залуу жүжигчидийн төлөөлөл. Тэрбээр “Буруу эргэлт”, “Амьдралын амт ”, “Амьдралд тавтай морил”, “Валентины захидал” гэх мэт хэд хэдэн киноны гол болон туслах дүрийг тун чадварлаг бүтээж олноос чамгүй үнэлгээг авсан.

Read More

Солиотой юм аа /Бичлэг/ Америкийн иргэн Жош Мирамант нэгэн галзуу үйлдлийг спорттой хослуулан, дэлхий нийтийн нүдийг бүлтийлгээд байна. Тэрээр нуруундаа шүхэрний төмөр цоолон хийж, 115 метрийн өндөр хадан хавцлаас шүхрээр буусан байна. Тайландын Тон Сай хэмээх газар зураг авалт нь хийгдсэн энэхүү бичлэгийг үзсэн хүмүүс, түүний эр зоригийг гайхан биширч, мөн хичнээн тэнэгийг нь гайхан шагширцгааж байна.

Read More