Зохиогч: Урлаг
Монгол улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаант наадмын шилдгүүд өнөөдөр нийслэлийн Соёлын төв өргөөнд Гала тоглолт хийлээ. Энэ жилийн найрал дууны уралдаант наадамд Сонгинохайрхан дүүргийн 107, сургууль, Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн найрал дууны хамтлагууд тусгай байр эзэлсэн бол III байранд Баянгол дүүргийн 28-р сургууль, II байранд Монгол Оросын хамтарсан 3-р сургуулийн найрал дууны хамтлаг шалгарсан байна. Харин тэргүүн байранд Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн найрал дууны хамтлаг шалгарчээ. Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулдаг энэхүү наадмын шилдгүүдэд нийслэлийн удирдалгууд баяр хүргэж, шагналыг нь гардуулж өглөө.
Уран бүтээлч О.Үржинхандын “Эрэлчин” бие даасан үзэсгэлэн энэ сарын 12-ноос арван хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл 976 Art Gallery-д тавигдаж байна.
Ононгийн Үржинхандын бүтээлүүдийн сэдэл нь өнгөрсөн 20 жилийн улс төр, нийгэм, соёлын үндсэн өөрчлөлтүүдтэй холбоотой.
Уламжлалт монгол зургийн нөлөө бүхий түүний бүтээлүүдэд өнөөгийн монгол эмэгтэйчүүдэд тулгарч буй бэрхшээлүүдийн сэдвийг ихэвчлэн хөнджээ.
976 Аrt Gallery Туушин зочид буудлын нэгдүгээр давхарт байрладаг.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 14. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 3. Санчир гараг. Эрхтний тэнгэрт одтой, 1 цагаан мэнгэтэй, хөх морь өдөр.
Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 8-10 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.
Монголын урлагийн ертөнцөд “Камертон-2” хэмээх тодотголтойгоор хүч төрөн гарч ирсэн хамтлаг бол “Бид-4” хамтлаг. Тус хамтлаг үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өөрсдийн авъяас билиг, хүч хөдөлмөрөө урлагийн төлөө зориулан яваа. Тэдний гаргасан уран бүтээл болгон нь сонсогчидоос өндөр үнэлгээг авдаг. Тэгвэл энэ удаагийн ярилцлагын буландаа тус хамтлагийн ахлагч Б.Замбалгаравтай ярилцлаа.
Жаргах насан дээрээ төгс эмэгтэй хүн болсон Монголын цорын ганц хүн бол Н.Ган-Од буюу Ганбууш. Тэрбээр гоо сайхны нэлээд олон хагалгаа хийлгэж 14 настай охины сав хүртэл суулгасан.
Түүнийг нийгмийн зарим хэсэг нь хүлээн зөвшөөрдөг ч нөгөө хэсэг нь муулдаг. Гандан бууралгүй өөрийгөө бусдад ойлгуулахын төлөө тэмцэж ирсэн тэрбээр цахим ертөнцөд нээлттэй нэгэн. Ардчилсан нийгэмд үзэл бодлоо хуваалцах нь хэн хүний эрхийн асуудал. Тэгвэл түүний эрхийг боогоод байна уу эсвэл фэйсбүүкийг нь хакердсан байж мэдэх асуудал үүсчээ. Тодруулбал ” Албан ёсны хаягтай ч болохгүй байна. Хэд хэдэн фэйсбүүк хаяг нээсэн ч блоклоод ахиад хоёр фэйсбүүк нээсэн ч гэсэн чат нь хаалттай байх жишээтэй. Надаар битгий даажигнаа ч ээ кккк” хэмээв.
Жастин Бибер өөрийн дурлалт бүсгүй асан Селена Гомест одоог хүртэл хайртай гэж чалчиж байх хооронд бүсгүй өнгөрснөө мартахыг хичээж, амьдралд нь шинэ бүлэг эхэлсэн гэдгийг нотлон харуулахаар шийджээ. Хэд хоногийн өмнө 23 настай дуучин бүсгүй шинэ найз залуутайгаа хамт явж харагдсан аж.
Нэгэн үйл ажиллагаанд оролцсоныхоо дараа тэрбээр найз нөхөд болон Сэмюэл Крост гэдэг залуутай зоогийн газар руу явсан байна. Тэд хөтлөлцөж явсаны дээр Селена зоогийн газар түүний өвөр дээр сууж, олны өмнө үнсэлцэж байсан гэнэ.
2007 оноос хойш жилд 2 цувралаар гарч байгаа энэ нэвтрүүлэг маш өргөн далайцтай шоуны нэг болоод байна. Энэ нэвтрүүлэг хэрхэн хийгддэг, түүний тайзны араар юу болж байдаг тухай товчлон хүргэе.
