Зохиогч: Урлаг

ҮДБЭЧ-ын уран бүтээлчид энэ сард та бүхэнд шилдэг уран бүтээлүүдээ толилуулж байна. 11 сарын 22-ны өдөр “Монгол их хатад” бүжгэн туульс, 11 сарын 25-нд “Оройн дээд” дуулалт жүжиг, 11 сарын 28-ны өдөр “Монголын их нүүдэл” концертыг тоглох нь ээ. Урлагт хайртай хүн бүхнийг урьж байна.

Read More

ҮДБЭЧ-ын ерөнхий удирдаач Намхайн Буянбаатарын уран бvтээлийн тайлан тоглолтоо энэ сарын 21-ны өдөр “Соёлын төв өргөө”-нөө хийхээр болжээ. Тус тоглолтонд хүрэлцэн ирснээр Үндэсний Хөгжмийн Их Найрал, ҮДБЭЧ, ДБЭТ-ийн уран бүтээлчид, Ардын болон Гавьяат цолтнууд, Рок попын оддын хуран чуулахыг нэг дор үзэх нь ээ.

Read More

Япон улсын Токио хотноо бүтэн сар гаруй хугацаанд амжилттай зохиогдсон “Miss international-2015” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт “Grand Prince”-д 2015.11.05 ны өдөр зохион байгуулагдаж ялагчаа тодорууллаа. “Miss International 2015” тэмцээний Winner Venezuela, 1st runner-up Honduras, 2nd runner-up Kenya, 3rd runner-up Vetnam, 4th runner-up USA, top 10-Brazil, Mexico,Philippines, Tailand, United Kingdom гоо бүсүйчүүд багтжээ.

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүр зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 13-нд буюу баасан гаригт нээлтээ хийнэ. Болох газар нь Улаанбаатар дахь Уран зургийн галлерей. Нээх үе нь 11.40 цаг. Дээрх үзэсгэлэнг “Бичиг соёл” монгол уран бичлэгийн холбооныхон Нийслэлийн Боловсролын газрынхантай хамтран зохион байгуулж буй юм. Энэ удаагийн үзэсгэлэнд нийслэл, орон нутгийн 60 багш бүтээлээ бэлдэж оролцож байгаагаараа онцлогтой.

Read More

Монгол поп опера “Увертюра” хамтлагийн залуучууд тун удахгүй үзэгч,сонсогч фенүүддээ ээлжит бэлгээ задлахад бэлэн болжээ. Тэд анх хамтлаг байгуулахдаа маш олон зүйлүүдийг төлөвлөж тэрнийхээ дагуу уран бүтээлээ туурьвасаар ирсэн бөгөөд 2012 онд “Удиртгал” нэртэй анхны бие даасан цомог, 2013 онд “Төгсгөлгүй эхлэл” тоглолтыг 100% амьд оркестртой, 2014 онд Их эзэн Чингис хааны талбайд 5-н жилийн ойн тоглолтоо тоглосон гэх мэтчилэн олон зүйлүүдийг чамгүй хугацаанд амжуулжээ.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 13. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 2. Сугар гараг. Онгоц одтой, 2 хар мэнгэтэй, харагчин могой өдөр.

Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 8 цаг 16 минутад мандан, 17 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Read More