Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 13. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 2. Сугар гараг. Онгоц одтой, 2 хар мэнгэтэй, харагчин могой өдөр.
Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 8 цаг 16 минутад мандан, 17 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
