Зохиогч: Урлаг

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 04. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 23. Буд гараг. Үнэг одтой, 2 хар мэнгэтэй, хөх бич өдөр.Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 04. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 23. Буд гараг. Үнэг одтой, 2 хар мэнгэтэй, хөх бич өдөр.

Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 03 минутад мандан, 17 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Read More

2015 оны арваннэгдүгээр сарын 03-ны 20 цагаас арваннэгдүгээр сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Хүйтэрч Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, Баянхонгор, Говь-Алтайн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

Read More

-Хүн бүр амжилтад хүрэхийг хүсдэг. Та ч мөн адил. Гэтэл бодсон бүхэн нь биелэж өгөхгүй, ярьсан бүхэн хэвэндээ яг л хашин морь шиг газар хороохгүй байх тохиолдол хүн бүхэнд учирдаг. Тэгвэл мориноосоо хурдан давхиж болно, аль эсвэл морио хурдан дугуйгаар сольж болно гээд хүн бүхэнд хурдан явж амжилтад хүрэх ухааныг таниулахад манай академийн гол зорилго оршдог. Өөрөөр хэлбэл, өнөө цагт дутагдаад байгаа шинэ санааг хүн бүрт олгож амжилтад хүрэх замыг нээж өгнө гэсэн үг.

Read More

Илэн далангүй Дуучин Нара маань өөрийгөө ганц бие ээж хэмээн олонд зарлаад авсан. Тэрбээр ганц бие ээжүүддээ зөвлөгөө өгч, илэн далангүй ярилцаж байхаар фэйсбүүк хуудас хүртэл нээсэн билээ. Тэгвэл өнөөдөр тэрхүү фэйсбүүк группын ээжүүд анхны уулзалтаа хийжээ. Энэ тухай “Аз жаргалтай ганц бие ээжүүд ” группын маань анхны уулзалт үнэхээр бодсоноос ч илүү амжилттай, аз жаргалтай, уярал ухааралтай бас нулимастай ч гэсэн баяртай талархалтай сэтгэл хөдөлгөсөн уулзалт болж чадлаа.

Read More

“Дархан Минж” ХХК нь Монгол хонины нэхийг боловсруулах шилдэг технологийн эрэл хайгуул хийж дэлхийн арьс ширний салбарт тэргүүлэгч Европын Stahl, Cromogenia, Sarchem, Debag kimiya, Хятадын Fambo компаниудын чадварлаг техологичидтой хамтран олон үе шаттай туршилт судалгаа хийсний үр дүнд Монгол нэхийг боловсруулдаг шилдэг технологийг томъёолж чадлаа.

Read More

Францын нэрт хөгжмийн зохиолч Ж.Бизе анх “Кармен” дуурийг бүтээж, 20-р зуунд Оросын нэрт хөгжмийн зохиолч Р.Щедрин эхнэр Майя Плисецкаяд зориулан “Кармен сюит” болгон найруулсан нь дэлхийн сонгодог урлагийн түүхэнд шилдэг бүтээл болон мөнхөрсөн байдаг. Улсын Филармони уран бүтээлийн 44 дэх үзвэрийн нээлтээ тохиолдуулан дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлээс толилуулах “Сонгодог хөгжим” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд Морин хуурын чуулгын уран бүтээлчид “Кармен сюит” хэмээх энэхүү тоглолтын бэлтгэлд ороод байна.

Read More