Заримдаа ганцхан өнгө, бийрийн нарийхан зураас ч дэлхий ертөнцийг нээн харуулахад хангалттай байдаг. Аливааг өөр өнцгөөс харж, танин мэдрэх тэрхүү торгон мөч, сайхан боломжийг ХБНГУ-д жил бүр зохиогддог НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнг зохион байгуулагчид урлаг сонирхогч хүн бүрт олгож байна. Энэ жил 21 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа Европтоо хамгийн далайцтай энэхүү томоохон үзэсгэлэнд ХБНГУ Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, НордАрт Монгол Улсын хамтын ажиллагааны 5 жилийн ойн хүрээнд Монгол Улсын 3 дахь удаагийн бие даасан павильон „Хөрстөд ор шихуй: Хүршгүйтэй учрахуй “ сэдвээр НордАрт 2019-т тусгай төслийн хүрээнд зохион байгуулагдаж, манай 23 уран бүтээлчид 53 бүтээлээрээ Монгол Улсаа төлөөлөн оролцохоор боллоо.
Зохиогч: Урлаг
“Бүс ба зам” бодлогын хүрээнд “Торгоны зам дагуух Үндэсний музейдийн эрдэнэс” үзэсгэлэн 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 07 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл БНХАУ-ын Үндэсний музейн үзэсгэлэнгийн 7, 8 дугаар танхимд зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэнд 12 улсын Үндэсний музейн 234 шилдэг үзмэрийг дэлгэн үзүүлж байгаагаараа онцлогтой бөгөөд Монголын Үндэсний музейгээс торгоны замын соёл, түүхэнд холбоотой 15 дэсийн 29 ширхэг үзмэрийг дэглэн оролцуулж байна.
НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, иргэд олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудын дунд ном эрдмийг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ. Монголын кино урлаг өмнө нь ямар нэгэн хуулийн зохицуулалтгүй явж ирсэн бөгөөд анх удаа өөрийн гэсэн хуультай болох гэж байгаа нь энэ юм.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.43, 3.2.59-т заасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж Үндэсний урлагийн их театр болон музейн цогцолбор барих асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан.
ММСУХ-ны Тэргүүлэгчдийн хуралдаан 2019 оны 04 сарын 15-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Үүнд:
Өчигдөр буюу 2019.04.15-ны өдөр “Бүтээгч Ертөнц” хамтын хөгжлийн орон нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхэллээ. Энэхүү Бүтээгч Ертөнцийн онцлог нь салбар салбарын ТББ, залуучууд, оюутан залуус хамтран өөрсдийн орон зайг бий болгох юм.
Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргаж яваа олон залуус бий. Тэдний нэг нь Оюундалайн Цацрал юм. Тэрбээр Америкийн Лос-Анжелес хотноо ажиллаж, сурч байгаа монгол оюутнуудын төлөөлөл болсон эмэгтэй. Өнгөрөгч баасан гаригт Америкийн 60 жилийн түүхтэй Холливудын KPKF FM 90.7 Impact Talk шоунд анхны Монгол зочин болж оролцжээ.
Монгол Улсаас анх удаа “Asian Top Singer” буюу “Азийн шилдэг дуучин” номинацид Г.Мөнхбаяр буюу Becky нэр дэвшин өрсөлдөх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл БНСУ-ын Сөүл хотноо дөрөвдүгээр сарын 8-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “LBMA Star Awards” наадамд Монгол Улсаас анх удаа Г.Мөнхбаяр оролцож Азийн 20 орчим орны шилдэг шинэ залуу поп дуучидтай өрсөлдөн шилдгээр шалгарч өчигдөр эх орондоо иржээ.